- “Супер студент” реалити шоунд шалгарсан 10 оюутныг жил бүр гадаадын их дээд сургуулиудад сургуулийн зардлаар 100 хувийн тэтгэлгээр суралцуулна.
- Нэг хичээлийн жилд нэг гэр бүлээс тус сургуульд:
- 2 оюутан сурвал эхний хүүхдийн сургалтын төлбөрийг 5 хувь,
- 3 оюутан сурвал эхний хүүхдийн сургалтын төлбөрөөс 10 хувь, хоёр дахь хүүхдийн сургалтын төлбөрөөс 5 хувь тус тус хөнгөлнө.
- Нэг айлын 4 -өөс дээш хүүхэд тус сургуульд сурч байсан болон сурч байгаа бол одоо сурч байгаа нэг оюутны нэг хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 20 хөнгөлнө.
- Тус сургуульд ихэр хүүхэд суралцаж байгаа бол нэг хүүхдийнх нь сургалтын төлбөрийг 15 хувь хөнгөлнө.
- Оюутан суралцаж байх хугацаандаа тив, дэлхий, олон улсын хэмжээний уралдаан тэмцээнд 1-р байр эзэлвэл 15 хувь, 2-р байр эзэлвэл 10 хувь, 3-р байр эзэлвэл 5 хувийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлнэ.
- Ерөнхий шалгалтанд 800 оноо авсан элсэгчдийг нэгдүгээр курсын сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлнө.
- Ерөнхий шалгалтанд 700-аас дээш оноо авсан элсэгчдийг нэгдүгээр курсын сургалтын төлбөрөөс 20 хувь хөнгөлнө.
- Ерөнхий шалгалтанд 650-аас дээш оноо авсан элсэгчдийг нэгдүгээр курсын сургалтын төлбөрөөс 10 хувь хөнгөлнө.
- Их засаг Лицей сургуулийн төгсөгчид тус их сургуульд элсэн орвол эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 15 хувь хөнгөлнө.
- Гурван хичээлийн жилд А дүнтэй суралцвал Чингис хааны нэрэмжит тэтгэлэг олгоно. /Тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 20 хувь хөнгөлнө/
- 2,5-с дээш голч дүнтэй, амьдралын бололцоо доогуур, сурлагын амжилт нь байнга ахиж байгаа оюутныг харъяа бүрэлдэхүүний сургуулийн захирлын тодорхойлолтыг үндэслэн сонгон шалгаруулж сургалтын төлбөрийн 10-15 хувь хүртэл хувийн хөнгөлөлт эдлүүлнэ.
ТӨР ЗАСГААС ОЮУТНУУДАД ҮЗҮҮЛЖ БУЙ ХӨНГӨЛТҮҮД
- Голч дүн 3,0-3,5 бол Монгол улсын засгийн газрын Үндэсний тэтгэлэт, 3,6-3,7 бол 50 хувийн урамшууллын тэтгэлэгт, 3,8-аас дээш бол 75 хувийн урамшууллын тэтгэлэгт хамрагдана.
- Бүтэн өнчин суралцагч, хөгжлийн бэрхшээлтэй эсхүл эцэг эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй суралцагч, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан өрхийн гишүүнтэй суралцагчдын сургалтын төлбөрийг төрөөс бүрэн хариуцна.
- Төрөөс элсэлтийн ерөнхий шалгалтанд 600 болон түүнээс дээш оноо авсан элсэгч, 2,8 болон түүнээс дээш голч дүнтэй суралцагчдад сургалтын төлбөрийн зээл олгоно.
- Их Засаг МСҮТ-д суралцаж буй сурагч нэг бүрт сар бүр 70,000 төгрөгийн урамшууллын тэтгэлэг олгоно. ЕБС-ийн 9-р анги төгсөөд МСҮТ-д суралцаад 12-р ангиа 5 сарын өмнө төгсөх боломжтой. 11, 12-р анги төгсөөд МСҮТ-д суралцан төгсвөл тухайн кредит цагийг харгалзан Их дээд сургуульд элсэн суралцах давуу эрхтэй.
Жич: Нэг оюутан дээрх хөнгөлөлтүүдийг давхардуулан эдлэхгүй 11-р сарын 1-ний дотор төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд хөнгөлөлтөнд хамрагдана. Хөнгөлөлт эдлэх материалыг 12-р сарын 1-ний дотор хүлээн авч тушаал гаргана, хугацаа хоцорсон материалыг авахгүй.
Их засаг олон улсын их сургуулийн дүрмийн 45 дугаар зүйлийн 45.9-д заасны дагуу 2000онд үндэслэн Оюутны гүйцэтгэх хороог байгуулан ажиллаж байна.
Оюутны гүйцэтгэх хорооны зорилго нь Их Засаг Олон Улсын Их сургуултийн ёс зүйн дүрмийг чандлан сахиж,оюутнуудын үзэл бодол санал санаачлагыг дэмжин, удирдлагуудтай холбох гүүр нь болж, оюутныг оюутнаар нь удирдах филсофийг ухаарч, их сургуулийнхаа хөгжил цэцэглэлд хувь нэмэр оруулах зорилготой байгууллага юм.
2019-2020 оны хичээлийн жилд сонгуульт гишүүнчлэлийг шинэчлэн зохион байгуулж, бүрэлдэхүүний 4 сургуулийн төлөөллийг оруулж, үндсэн 9 гишүүнтэй энэ хичээлийн жилд үйл ажиллагаагаа явуулж байна. Сургуулиас зохион байгуулж байгаа арга хэмжээ үйл ажиллагаанд зохион байгуулагчийн үүрэг гүйцэтгэдэг
Оюутны гүйцэтгэх хорооны 9 гишүүний танилцуулага
- Тэргүүн У. Батсуурь /Хууль зүйн сургууль 304-р бүлэг/ /
- Нарийн бичиг Х. Цолмон /Хууль зүйн сургууль 207-р бүлэг/ /
- Гишүүн Г. Эрдэнэсувд /Хууль зүйн сургууль 306-р бүлэг /
- Гишүүн Г. Энхтөмөр /Хууль зүйн сургууль 302-р бүлэг/
- Гишүүн Г. Баттүвшин /Хууль зүйн сургууль 302-р бүлэг/
- Гишүүн А. Мөнхжаргал /Хууль зүйн сургууль 302-р бүлэг/
- Гишүүн Л. Анударъяа /Хууль зүйн сургууль 290-р бүлэг/
- Гишүүн Г. Пүрэвцэнд /Хууль зүйн сургууль 280-р бүлэг/
- Гишүүн Н. Эрдэнэ-Оюут /Хууль зүйн сургууль 202-р бүлэг/
Их засаг Олон улсын их сургуулийн Удирдах зөвлөлийн 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01 тоот тогтоолын 13 дугаар хавсралтаар “Оюутны дотуур байрны дүрэм”-ийг шинэчлэн баталсан. Энэхүү дүрэм нь Их Засаг олон улсын их сургуулийн дүрэм, дотоод журамд үндэслэн оюутны дотуур байрны үйл ажиллагааг зохицуулах баримт бичиг бөгөөд дотуур байранд сууж буй оюутан бүр өдөр тутам дагаж мөрдөх үүрэгтэй. Одоо манай Их Засаг олон улсын их сургуулийн оюутны 3 дотуур байранд 600-аад оюутан амъдарч байна. Оюутны байранд чөлөөт цагийн танхим, уншлагын танхим, буфет болон халуун ус, гал тогоогоор бүрэн хангагдсан тохилог, ая тохитой амьдрах нөхцөл боломжоор бүрэн хангагдсан болно.
ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ДОТУУР БАЙРНЫ ДҮРЭМ
Энэхүү дүрэм нь Их засаг Олон улсын их сургууль (цаашид “ИЗОУИС” гэх)-ийн дүрэм, дотоод журамд үндэслэсэн оюутны дотуур байрны үйл ажиллагааг зохицуулах баримт бичиг бөгөөд дотуур байранд сууж буй оюутан бүр өдөр тутам дагаж мөрдөнө.
- Байранд сууж буй оюутан байрны журамд захирагдаж, байрны багш болон дарга, байрны зөвлөлийн гишүүд, гэрээт хамгаалагчид, жижүүр, үйлчлэгч нарын тавьсан зүй ёсны шаардлагыг хүлээн авч биелүүлнэ.
- Оюутны байр, өрөө тасалгаандаа цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй, соёлч боловсон сууна.
- Байрны эд зүйлсийг эвдэж сүйтгэхгүй, ариг гамтай эдэлж хэрэглэнэ.
- Байрны эд хогшлыг эвдэжсүйтгэсэн тохиолдолд тухайн эд зүйлийн үнийн дүнг 3 дахин нугалж төлнө. Байрны эд зүйлсийг эвдэж сүйтгэсэн буруутай этгээд тогтоогдохгүй бол байрны бүх оюутны барьцааны мөнгөнөөс төлүүлнэ.
- Оюутны байранд шүлс, нус, цэрээ хаях, тамхи татах зэрэг соёлгүй байдал гаргах, архидан согтуурах, мансууруулах бодис хэрэглэхийг хориглоно. Хэрэв дээрх зөрчлийг гаргавал байрнаас хөөх ба төлбөрийг буцаан олгохгүй.
- Дотуур байранд хоорондоо маргалдах, хэрэлдэх, зодолдох, бусдын эд зүйлсийг хулгайлах, дээрэмдэх, нэг нэгнийгээ дарамтлах гэх мэт хууль бус үйлдэл гаргавал тухайн этгээдийг сургуулиас хөөж, эрх бүхий байгууллагад хуулийн дагуу шилжүүлэн асуудлыг шийдвэрлүүлнэ.
- Оюутны байранд гадны хүн оруулахыг хориглоно. Хэрэв гадны хүн оруулах зайлшгүй шаардлага гарвал бичиг баримтыг нь хураан авч, дотуур байрны дарга, хамгаалагч, жижүүрийн зөвшөөрлөөр тодорхой хугацаанд нэвтрүүлж болно.
- Оюутны байрны нийтийн бие засах газар болон угаалгын өрөөгөөр үйлчлүүлэхдээ бохирдуулах, бөглөрөхөөс сэргийлж хог цаасыг зориулалтын бус газар хаяхгүй байх. Уг асуудлын улмаас ус алдах болон эд зүйлсийг эвдэж ашиглах боломжгүй болгосон тохиолдолд эзнийг олж тогтоон, хохиролыг нөхөн төлүүлнэ. Эзэн тогтоогдохгүй бол хохирлыг бүх оюутны барьцааны мөнгөнөөс төлүүлнэ.
- Шөнийн 24 цагаас хойш бусад тасгаар хэсэх, чимээ шуугиан гаргах, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахыг хатуу хориглоно.
- Орой үдшийн цагт хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд өвлийн улиралд 22.00, хаврын улиралд 23.00 цагаас хойш гаднын хүн оруулах, оюутныг гадагш гаргахыг зөвшөөрөхгүй.
- Оюутны дотуур байрын номын сангаар үйлчлүүлэхдээ тусгай журмыг мөрдөнө.
- Тасаг бүр графикийн дагуу байрын жижүүр хийнэ. Тухайн өдрийн жижүүр тасаг нь 17.00-22.00 цагийн хооронд дуудлагын жижүүрийн үүргийг биелүүлэх ба хуваарьт өдрөө уг үүргээ биелүүлээгүй, хангалтгүй гүйцэтгэсэн тохиолдолд дараагийн өдөр улируулан гүйцэтгүүлнэ.
Мэдээлэл одоогоор байхгүй байна
Пүрэвжав овогтой Анужин
Их Засаг-Санхүү эдийн засгийн сургуулийн Гааль татварын эдийн засагийн 350-р бүлгийн оюутан
Дэлгэрэнгүй...
Пүрэвжав овогтой Анужин
- 2013-2014 он ИЗОУИС-ийн шилдэг 500 оюутны нэг
- 2013-2014 он Чингис-Соосэ цогцолборын хэмжээнд зохион байгуулагдсан Англи хэлний тэмцээнд багаараа 2-р байр
- 2013-2014 он Хэн сайн сонсох вэ? англи хэлний тэмцээнд 2-р байр
- 2014-2015 он ИЗОУИС-ийн 20 жилийн ойн Хүндэт медаль
- 2013-2014, 2014-2015 онуудад цэвэр А-үнэлгээтэй суралцсан (голч 4,0)
- 2014-2015 он Маркетингийн улсын 5-р олимпиадад амжилттай оролцсон
- 2014-2015 он Эдийн засгийн хөгжлийн гарц илтгэлийн тэмцээнд оролцсон
Хаах

Баяраа овогтой Дамиран
Их Засаг – Санхүү эдийн засгийн сургуулийн Гааль татварын эдийн засгийн 348-р бүлгийн оюутан
Дэлгэрэнгүй...
Баяраа овогтой Дамиран
- 2010 онд Дархан уул аймгийн чөлөөт бөхийн төрлөөр алтан медаль
- 2010 онд Дархан уул аймгийн Жудо бөхийн төрлөөр мөнгөн медаль
- 2010 онд Болд Дархан хөгжил сан олон улсын тэмцээнээс мөнгөн медаль
- 2011 онд Дархан уул аймгийн наадмаар үндэсний бөхийн төрөлд хүрэл медаль
- 2011 онд Монголын бүх ард түмний спортын их наадмаас чөлөөт бөхын төрлөөр хүрэл медаль
- 2011 онд Монголын бүх ард түмний спортын их наадмаас хүндийн өргөлтийн төрлөөр алтан медаль
- 2012 онд Дархан уул аймгийн үндэсний бөхийн аварга шалгаруулах тэцээнээс алт
- 2012 онд Буриадын Алтаргана наадмаас үндэсний бөхийн төрлөөр хүрэл медаль
- 2013 онд Сэлэнгэ аймгийн Сайхан суманд үндэсний бөхөөр түрүүлж Сумын заан цол авсан
- 2014 онд Дархан уул аймгийн насанд хүрэгчдийн үндэсний бөхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль
- 2015 онд Чингис соосэ сургуулийн аварга шалгаруулах үндэсний бөхийн тэмцээнээс алтан медаль
- 2015 онд Дорноговь аймгийн Өргөн сумын наадмаар үндэсний бөхийн барилдаанд үзүүрлэж мөнгөн медаль
- 2015 онд Дорноговь аймгийн Мандал сумын наадмаар түрүүлж алтан медаль
- 2015 Дархан уул аймгийн чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль
Хаах

Батбаяр овогтой Намуунзул
Их засаг-Санхүү эдийн засгийн сургуулийн Гааль татварын эдийн засгийн 244-р бүлгийн оюутан
Дэлгэрэнгүй...
Батбаяр овогтой Намуунзул
- 2010 онд С.Сэлэнгэ багшийн нэрэмжит охидын волейболын олон хотын тэмцээнээс тэргүүн байр
- 2011онд С.Сэлэнгэ багшийн охидын волейболын олон хотын тэмцээнээс Шилдэг тоглогч
- 2011 онд Дархан нэхий ХК-ийн сагсан бөмбөгийн бага олимп 3 аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс тэргүүн байр
- 2012 онд Дархан уул аймгийн сагсан бөмбөгийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс дэд байр
- 2013 онд 16 насны Монголын өсвөрийн сагсан бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс тэргүүн байр
- 2014 онд 17 насны Монголын Pepsi сагсан бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс тэргүүн байр
- 2014 онд 18 насны Монголын өсвөрын Сагсан бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс тэргүүн байр
- 2014 онд Монгол улсын 18 насны сагсан бөмбөгийн өсвөрийн шигшээ багын тамирчин болсон
- 2015 онд 18 насны өсвөрийн сагсан бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр
- 2015 онд 18 насны өсвөрийн сагсан бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээнд шилдэг тоглогч
- 2015 онд 19 насны залуучуудын сагсан бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр
- 2015 онд Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооноос зохион байгуулсан 21 аймгийн сагсан бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс тэргүүн байр
- 2015 онд Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооноос зохион байгуулсан 21 аймгийн волейболын улсын аварга шалгаруулах тэмцээнээс гутгаар байр
Хаах

Бэгзжав овогтой Лхамбилэг
Их Засаг-Санхүү эдийн засгийн сургуулийн Гааль татварын эдийн засгийн 350-р бүлгийн оюутан
Дэлгэрэнгүй...
Бэгзжав овогтой Лхамбилэг
- 2010 онд Монгол улсын хүүхдийн 4-р их наадамд өсвөр үеийн сансан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр
- 2010 онд Увс аймгийн Авъяас уралдаанд задгай талбайн зургийн уралдаанд 1-р байр, бүжгийн төрлөөр тэргүүн байр,сэдэвчилсэн зургийн уралдаанд 2-р байр
- 2011 онд ОХУ-н Краснярьск муж В.Е Босарао нэрэмжит хийн буудлагын тэмцээнд 2-р байр, дардсын төрлөөр 3-р байр
- 2011 онд Монгол улсын бүх ард түмний 13-р их наадамд хөнгөн атлеткийн төрлөөр 100-200метрт алтан медаль уртын хариалтаар алтан медаль
- 2011 онд Монгол улсын бүх ард түмний 13-р их наадамд сагсан бөмбөгийн төрлөөр алтан медаль шилдэг тоглогч
- 2012 онд Ховд их сургуулийн нэрэмжит сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр
- 2012 онд Увс аймгийн хөнгөн атлеткийн аварга шалгаруулах тэмцээнд 100метр, уртын хариалтад тус тус тэргүүн байр
- 2013 онд ХИС-ийн нэрэмжит сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр шилдэг тоглогч
- 2013 онд ИЗОУИС-ийн ЭЗНББС-ийн үе тэнгийхэн сагсан бөмбөгийн тэмцээнд 1-р байр шилдэг тоглогч
- 2013 онд ИЗОУИС-ийн ‘Оюутаны намар 2013’ Сагсан бөмбөгийн тэмцээнд 2-р байр
- 2014 онд Хотын аварга шалгаруулах тэмцээнд 2-р байр
- 2014 онд Увс аймгийн оюутаны спортын их наадамд сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнээс тэргүүн байр
- 2014 онд Монгол улсын их дээд сургуулиудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд дэд байр
- 2015 онд Баянгол дүүргийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр
- 2015 онд Увс аймгийн 90н жилийн ойн сагсан бөмбөгийн тэмцээнд тэргүүн байр шилдэг тоглогч
- 2015 онд СХД-ийн их дээд сургуулиудын спортын их наадамд сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд дэд байр
Хаах
Шинжмаа овогтой Чойсүрэндорж
Их Засаг-Санхүү эдийн засгийн сургуулийн Эдийн засгийн хөтөлбөрийн
142- бүлгийн оюутан
Дэлгэрэнгүй...
Шинжмаа овогтой Чойсүрэндорж
- 2014 онд аймгийн өсвөр үеийн аварга шалгаруулах гар шагайн тэмцээнд багаар дэд байр
- 2014 онд аймгийн өсвөр үеийн аварга шалгаруулах цуваа харваанд гутгаар байр
- 2014 онд сумын отог харваанд багаар тэргүүн байр
- 2014 онд аймгийн онцгой байдлын нэрэмжит шагайн харваанд гутгаар байр
- 2015 онд Өвөрхангай аймгийн Хархорин суманд болсон баруун бүсийн гар шагайн тэмцээнд гутгаар байр
Хаах

Моломжамц овогтой Одгэрэл
Их Засаг Олон Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Эрх зүйн 103 бүлгийн оюутан
Дэлгэрэнгүй...
Моломжамц овогтой Одгэрэл
- 2008 өсвөр үеийн Улсын аварга
- 2009-2014онуудад өсвөр үеийн мөнгө, хүрэл медалиудтай
- 2010-2014онуудад хотын аварга шалгаруулах тэмцээний “3алт,2мөнгө” медаль
- 2012-2015онуудад МУ-ын Залуучуудын аварга шалгаруулах тэмцээний “1алт,2мөнгө, 1хүрэл” медаль
- Монгол улсын насанд хүрэгчдийн 2014, 2015 oны аварга хошой алтан медаль
- Монгол улсын насанд хүрэгчдийн 2015oны Түргэн тоглолтын аварга
- Малайз, Узбекстан, Хятад улсуудад зохиогдсон өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс“1алт, 2мөнгө, 2хүрэл”
- Тайланд,Узбекстанулсад зохиогдсон насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний “ 2мөнгө, 1хүрэл”
- 2014 онд Польш,2015 онд Голлонд улсад зохиогдсон Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож тусгай байр эзэлсэн.
- 2013онд Монгол улсад, 2015онд Хятад улсын Бухан хотод зохиогдсон “Насанд хүрэгчдийн” дэлхийн аварга шалгаруулахтэмцээнд 2 удаа Ази тивээс шалгарч “Шилдэг 15” тамирчин”-тай тоглож шагналт байранд орж тус,тус 400 еврогоор шагнуулсан.
- Дэлхийн 15 удаагийн аварга Зоя Голубеваг 2013 оны дэлхийн аваргын тэмцээнд хожиж Монгол улс болон дэлхий даяар шуугиан тарьж олон хэвлэл мэдээллээр цацагдсан. Монголын мэдээ сонины 7 хоногийн “ДУУЛИАНТ НӨХӨР”-өөр тодорсон.
- 2014 оны “Шилдэг эмэгтэй тамирчин”-аар шалгарч байсан.
- 2016 оны Оюутны улсын аварга шалгаруулах тэмцээний Мөнгөн медаль
Хаах
Дэлгэр овогтой Цэрэнням
Их Засаг Олон Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн эрх зүйн 204-р бүлгийн оюутан
Дэлгэрэнгүй...
Дэлгэр овогтой Цэрэнням
- Монгол улсын Жудо бөхийн спортын мастер
- 2014 оны Жудо бөхийн насанд хүрэгчдийн тэмцээний “5-дугаар байр”
- 2015 оны Жудо бөхийн залуучуудын аваргын “Хүрэл медаль”
- 2015 оны Жудо бөхийн залуучуудын Улсын аваргаас “ Хүрэл медаль”
- 2015 оны Жудо бөхийн залуучуудын багийн улсын аваргад “Хүрэл медаль”
- 2015 оны Жудо бөхийн Оюутны үндэсний CUP тэмцээнд сургуулиа төлөөлөн оролцож “ Мөнгөн медаль”
Хаах
Содбилэг овогтой Уранбилэг
Их Засаг Олон Улсын Их Сургуулийн Хууль Зүйн сургуулийн Эрх зүйн 226-р бүлгийн оюутан
Дэлгэрэнгүй...
Содбилэг овогтой Уранбилэг
- Олимпийн Таеквондогийн “ Hannamdang “ буюу Дэлхийн аврагийн Аеробикийн төрлөөр 2-р байр
- Монголын хүүхдийн 5-р их наадмын Олимпийн Таеквондийн төрөлд 1-р байр
- Олимпийн Таеквондийн өсвөрийн УАШ 2013, 2014 оны тэмцээнд 1-р байр
- Олимпийн Таеквондийн насанд хүрэгчийн УАШ 2015 оны 2-р байр
- Олимпийн Таеквондийн оюутан Улсын аварга шалгаруулах 2014 оны мөнгөн медаль, 2015 оны 1-р байр шилдэн тамирчин
- БХСУ-н элчин сайдын нэрэмжит цомын 2013,2014 оны тэмцээнд 1-о байр
- Цагдаагын ерөнхий газрын “Харцага дэвжээ” 2015 оны \ Олимпийн Таеквондогийн\ анхдугаар тэмцээнээс 2-р байр
- Хөтлийн цом буюу Олимпийн Таеквондогийн Монголын их наадмаас 2013 онд тулааны төрөлд 3-р байр, 2014 онд тулааны төрөлд 1-р байр, 2015 онд тулааны төрөлд 1-р байр тус тус эзэлсэн.
- Таеквондогийн Хар бүс 2дан спортын мастер
Хаах
“SUPER STUDENT” төслийн гол зорилго нь оюутан залуусыг бүхий л талаар нь хөгжүүлэх, тухайлбал гадаад хэл, сэтгэн болох чадвар, бие бялдрын хөгжил, баг хамт олноор ажиллах дадлага туршлага олгох, урлаг, спортын чадварыг нэмэгдүүлэх, харилцаа, илтгэх урлаг, түүх соёлын гэх мэт олон салбарын мэдлэг чадварыг олгодгоороо онцлогтой юм.
Бичлэгнүүд үзэх холбоос:
“SUPER STUDENT” төслийн гол зорилго нь оюутан залуусыг бүхий л талаар нь хөгжүүлэх, тухайлбал гадаад хэл, сэтгэн болох чадвар, бие бялдрын хөгжил, баг хамт олноор ажиллах дадлага туршлага олгох, урлаг, спортын чадварыг нэмэгдүүлэх, харилцаа, илтгэх урлаг, түүх соёлын гэх мэт олон салбарын мэдлэг чадварыг олгодгоороо онцлогтой юм.
Бичлэгнүүд үзэх холбоос:
Г. Балжинням
Оюутан парламентийн дарга
Их засаг Хууль зүйн сургуулийн Эрх зүйн 303-р бүлгийн оюутан
К. Номин-Эрдэнэ
Оюутан парламентийн дэд дарга
Чингис Соосэ Олон Улсын Харилцааны Сургуулийн Эрх зүйн 337 бүлгийн оюутан
М. Намуун
Оюутан парламентийн нарийн бичиг
Их засаг Үндэсний инженер технологийн сургуулийн ГЗБ 478 бүлэг
Б. Анар
Оюутан парламентийн гишүүн
Их засаг Хууль зүйн сургуулийн 284 бүлгийн оюутан
Д. Баттунгалаг
Оюутан парламентийн гишүүн
Их засаг Санхүү эдийн засгийн сургууль ГТЭЗ 244 бүлэг
Э. Ууганбилэг
Оюутан парламентийн гишүүн
Их засаг Дүрслэх урлаг дизайн технологийн сургууль ГД 417 бүлэг
С. Нарангэрэл
Оюутан парламентийн гишүүн
Их засаг Чингис Соосэ ОУХС-ийн Олон Улсын эрх зүй 332 бүлэг
Э. Цогт
Оюутан парламентийн гишүүн
Их засаг Хууль зүйн сургууль Эрх зүйн 309 бүлэг
Г. Сод-Эрдэнэ
Оюутан парламентийн дарга
Их засаг Санхүү Эдийн засгийн сургууль БЭЗ 342 бүлэг