Их засаг Олон улсын их сургуулийн бүрэлдэхүүнд Шинжлэх ухааны сургууль багтдаг бөгөөд ахисан төвшний болон эрдмийн зэрэг олгох төгсөлтийн дараах сургалтыг эрхлэн явуулдаг онцлогтой билээ. Шинжлэх Ухааны сургууль нь Эрх зүйн эчнээ болон магистр, докторын сургалт, нягтлан бодох бүртгэлийн эчнээ, бизнесийн удирдлага магистр болон түүхийн ухааны магистр, аялал жуулчлалын магистрын хөтөлбөрийг зохион явуулж байна. 2018 оны 03 сард БСШУС-ын сайдын тушаалаар “Олон улсын эрх зүй” чиглэлээр докторын зэрэг хамгаалуулах зөвлөлтэй болсоныг дуулгахад таатай байна. Манай сургуульд тухайн салбар чиглэлээр улсдаа хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэд, докторын зэрэгтэй багш нар хичээл заадаг. Хувийн хэвшлийн бусад сургуулийн дотроос хамгийн олон докторын зэрэгтэй, туршлагатай багш нар манайд хичээл ордог. Түүнчлэн таныг ажлаа хийх боломжийг хангах зорилгоор ихэнх ангиуд нь Бямба гаригт хичээллэдэгээс гадна төлбөрийн уян хатан нөхцөл, чадварлаг багш, сайн бэхэжсэн материаллаг бааз зэрэг нь манай сургуулийн давуу талыг тодотгоно.
Лавлах утас: 9999-8621, 8933-4445 , 9638-9968, 9985-8454