Их Засаг ОУИС-ийн номын сангийн эрхэм зорилго: Уншигч хэрэглэгчид нь олон улсын жишиг стандартад нийцсэн боловсрол эзэмших, үндэсний түүх соёлоо судлан суралцах таатай орчинтой, номын арвин сан хөмрөгтэй, мэдээллийн баялаг нөөцтэй, найрсаг үйлчилгээтэй, хэрэглэгч төвтэй цахим номын сан байнагэсэн зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна.
Их Засаг Олон Улсын Их Сургууль нь:
Цахим үйлчилгээний, нийтийн, эрдэм шинжилгээ судалгааны, чөлөөт сонголтын, тогтмол хэвлэлийн гэх мэт төрөлжсөн заал танхимуудтай. Их Засаг ОУИС-ийн номын сан нь үйл ажиллагаандаа дараах шинэчлэл ололтуудыг тусган ажиллаж байна.
Үүнд:
Номын сангийн орчинг сайжруулж, уншигч хэрэглэгчид номын санд ном уншихаас гадна амрах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх тал дээр таатай нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.
Уншигч хэрэглэгчдэд соёлтой үйлчилгээ үзүүлэхийн тулд уншлагын танхимуудыг,
-Электрон уншлагын танхим,
-Эрдэм шинжилгээний уншлагын танхим,
-Тогтмол хэвлэлийн уншлагын танхим гэх мэтээр төрөлжүүлсэн ба чөлөөт сонголт үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна.
Их засаг ОУИС-ийн сургуулийн номын сан нь 75000 гаруй номын фондтой бөгөөд нийт номын 74% -ийг мэргэжлийн ном сурах бичиг, гарын авлага эзэлж байна. Нэг хичээлд ногдох сурах бичиг нь 5-10 буюу түүнээс дээш хувь бүхий номууд 10-20 ширхэг буюу түүнээс дээш тоотой байна. Нэг оюутанд дунджаар 10-14 ном ногдож байна.
Мон Коха программаар (75000)лектрон каталогт оруулсанаас гадна PDF хувилбараар 600 орчим нэрийн 5000 орчим ном сурах бичгийг электрон хэлбэрт оруулсан. Электрон номын сангийн хаяг : Catalog.ikhzasag.edu.mn Оюутнууд электрон каталоги ашиглан хайлт хийх, ном сурах бичгийг электрон хувилбараар унших хэрэглэх боломжоор хангагдаад байна.
Их Засаг ОУИС-ийн номын сангийн хэмжээнд сүлжээнд холбогдсон 38 компьютер бүхий электрон уншлагын танхимтай. Аравт, бүлгээр хичээл давтахад зориулж хичээлийн бус цагаар хичээлээ давтах, ном унших, мэдээлэл авах уншлагын танхимын суудал хүрэлцээтэй байдаг.
Их Засаг Олон Улсын Их Сургуулийн номын сангууд нь шалгалт шүүлгийн үеэр Төв номын сан тусгай хуваарь гарган 24 цагаар ажилладаг ба бусад номын сангууд 2 ээлжээр ажилладаг тул номын сан өдөр бүр 09.00-20.00 цагт нээлттэй байж оюутнууд амралтын өдрөөрөө ч номын сангаар үйлчүүлэх боломжийг бүрдүүлж өгсөн.
Олон улсын мэдээллийн сүлжээний нээлттэй эх үүсгэврүүдийг ашиглах нөхцөл боломж, бүрдсэн. Олон улсын номын сангийн нэгдсэн сүлжээнд холбогдох талаар судалгаа хийж байгаа. Олон улсын мэдээллийн сүлжээ, нээлттэй эх үүсвэрүүдийг сургалт, судалгаандаа ашиглах боломж, нөхцөлийг байнга нэмэгдүүлэн ажиллаж байна.
EBSCO www.ebsco.comwww.ebscohost.com
http://www.sunsite.berkeley.edu/libweb/ http://www.rinkworks.com/bookaminute/
http://www.ala.org/
JSTOR www.jistor.org
Эдгээр сайтуудаас дэлхийд алдартай шинжлэх ухаан, технологи болон анагаах ухааны салбаруудын ном онлайн хичээлийн програм ба зайны сургалт, эрдэм шинжилгээ, сургалтын мэдээллүүд, зэрэг олон зүйлийн мэдээллийг уншигчид авч хэрэглэж байна.
Чөлөөт уншлагын танхим, цахим уншлагын болон багаар ажиллах ганцаарчилан хичээллэх боломжбүхий орчин үеийн номын сангийн байрлал, тохижилтыг хийсэн 150 хүний суудалтай уншлагын 2 танхимтай. Тус уншлагын танхимд интэрнетд бүрэн холбогдсон20 ш комьпютэртэй бөгөөд оюутан залуу, уншигчид электрон каталоги ажиглах болон цахим уншлагыг хийж танхимаар үйлчлүүдэг. Мөн тус номын санд үнэ төлбөргүй интэрнэт орчин үүсгэсэн WiFi ашиглан цахим орчинд ажиллаж, мэдлэг мэдээллээ олж авах боломж бүрдэж байна. Уншлагын танхим 2 ээлжээр ажилладаг бөгөөд уншигчдад ном сурах бичгийг гэрээр 2 хоногийн хугацаанд үнэ төлбөргүйгээр олгодог.