Танилцуулга

Image

1994 оны тавдугаар сард “Хүннү” ХХК-ний захирал Н.Ням-Осор Хүннү ХХК-ний удирдах зөвлөлд Удирдлага технологийн дээд сургууль байгуулах санал оруулсан нь тус зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхийн дэмжлэгийг авч “Улс оронд нийгмийн харилцаа өөрчлөгдөж удирдлагын шинэ мэдлэгтэй боловсон хүчин шаардлагатай байгааг харгалзан 1994-1995 оны хичээлийн жилд Удирдлага технологийн дээд сургууль нээж хичээлүүлэхийг зөвшөөрсүгэй” гэсэн заалт бүхий тогтоол батлуулж чадсан юм. Ийнхүү эдүгээгийн Их Засаг олон улсын их сургуулийн үндэс суурь тавигдаж 1994 оны есдүгээр сарын 1-ний өглөө анхны хонхыг цохиж тухайн үеийн Барилгын зургийн институтын 507, 511 дугаарын өрөөнд 44 оюутантай 4 багштайгаар хичээлээ эхэлсэн түүхтэй.

Түүхэн хөгжлийн явцад тус сургууль Удирдлага технологийн дээд сургууль, Монгол удирдлагын дээд сургууль, “Их Засаг” хууль зүйн дээд сургууль хэмээн нэрлэгдэж байв.

1996 оны II сард сургуулийнхаа зорилго зорилтыг:

  1. Оюутан суралцагсадад шинжлэх ухааны өргөн мэдлэг, дадлага эзэмшүүлэн мэргэжлийн болон ёс суртахууны өндөр үнэлэмжтэй, зах зээлийн эрэлт хэрэгцээг ханган ажиллаж амьдарч чадах чадвартай боловсон хүчнийг бэлтгэн гаргах

  1. Монгол Улсын боловсролын бүх шатлалын сургалтыг эрхлэн явуулж иргэд насан туршдаа боловсролоо дээшлүүлэх боломжийг нь хангаж өгөх

  1. Нүүдлийн соёл иргэншлийн академи, “Их засаг” сургалтын төв байгуулж, “Их Засаг” сонин, сэтгүүл эрхлэн гаргах, эрдэм шинжилгээ судалгаа, мэдээллийн хүрээгээ өргөтгөх

  1. Оюутан сурагч, профессор багш нарын сурах, ажиллах таатай орчин нөхцлийг бүрдүүлэх

  1. Олон улсын харилцаагаа өргөжүүлж гадаадын их дээд сургуулийн салбар байгуулах замаар олон улсын их сургууль болж өргөжин хөгжихөд оршино гэж тодорхойлсон юм.
Image
Logo
© 2023 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ИЗОУИС