CircleCircle

Элсэлтийн журам


🏫 ИХ ЗАСАГ ИХ СУРГУУЛЬ – ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ

📌 Ерөнхий мэдээлэл

Элсэлтийн үйл ажиллагааг БШУЯ-ны А/79 тушаалын дагуу зохион байгуулна.

Хөдөө, орон нутгийн элсэлтийг тухайн бүсэд томилогдсон элсэлтийн комисс зохион байгуулна.

Улаанбаатар хотын элсэлтийг хотын комисс хариуцна.

ИЗИС нь хөдөө орон нутгаас түлхүү элсүүлэх бодлого баримталдаг.

Элсэлтийн талаарх мэдээллийг дараах сувгуудаас авах боломжтой:

🌐 www.ikhzasag.edu.mn

📧 ikhzasag@edu.mn

📘 facebook.com/ikhzasag

Хичээлийн жилд Их Засаг их сургууль -д оюутан элсүүлэх журам

Нэг. Ерөнхий зүйл

1.1 Энэхүү журмыг Боловсрол шинжлэх ухааны сайдын 2013.03.18 ны А/79 тоот тушаалаар баталсан "Оюутан элсүүлэх журам”-нд нийцүүлэн боловсруулав.

1.2 ИЗИС-д оюутан элсүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, түүнтэй холбоотой бусад харилцааг энэ журмаар зохицуулна.

1.3 Аймаг, орон нутгаас оюутан элсүүлэх үйл ажиллагааг аймаг, орон нутагт томилогдсон элсэлтийн комисс зохион байгуулна.

1.4 Улаанбаатар хот дахь элсэлтийн үйл ажиллагааг оюутан элсүүлэх журмын дагуу ИЗИС-ийн Улаанбаатар хотоос элсэлт авах хотын комисс зохион байгуулна.

1.5 ИЗИС НЬ нүүдлийн соёл иргэншлийн тулгуур төвийн хувьд хөдөө орон нутгаас оюутан түлхүү элсүүлэх бодлогыг баримтална.

1.6 Төрийн захиргааны байгууллагын захиалга, зах зээлийн эрэлт, хэрэгцээ, сургуулийн материаллаг бааз, багшлах бүрэлдэхүүний хангамж зэргийг харгалзан удирдах зөвлөлөөс тогтоосон хяналтын тоонд багтаан оюутан элсүүлнэ.

1.7 Энэхүү журам болон элсэлтийн үйл ажиллагаатай холбоотой нэмэлт Мэдээллийг www.ikhzasag@ ikhzasag@.edu.mn, www.ikhzasag.edu. mn портал сайт болон www.facebook.com/ikhzasag/гэсэн фэйсбүүк хаягаар авч болно.

Хоёр. Оюутан элсүүлэх хөтөлбөр мэргэжлийн чиглэл

2.1 Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулсан элсэлтийн ерөнхий шалгалтын оноог үндэслэн оюутан элсүүлнэ.

2.2 Гадаадын болон гадаад суралцах иргэд ИЗИС-д элсүүлэхэд монгол улсын бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй дүйцэх бичиг баримтыг үндэслэнэ.

2.3 Дараах хөтөлбөр, мэргэжлүүд дээр оюутан элсүүлэх бөгөөд хөтөлбөр, мэргэжлийн чиглэл тус бүрд харгалзах хичээлүүдийн аль нэгээр элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгсөн байна ИЗИС-д Элсэлтийн буртгэл, мэргэжил, сонголт

3.1 Элсэлтийн буртгэл, мэргэжил сонголтыг Улаанбаатар хотод

Гурав. Буртгэл, мэргэжил сонголтыг www.ikhzasag.edu.mn хаягаар Хичээлийн төв байранд дээрх өдрүүдэд явагдана.

3.2 Хөдөө орон нутгаас элсэхийг хүсэгчдийн хувьд энэхүү журмын 2.2 дах хэсэгт заасан элсэлтийн ерөнхий шалгалт босго оноог хангасан төгсөгчдийг бүртгэнэ.

3.3 Элсэхийг хүсэгчид бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна.

Үүнд: ИЗИС-д элсэхийг хүсэгчдийн бүртгэлийн хуудас Ерөнхий шалгалтын хуудас Боловсролын үнэмлэх, гэрчилгээ, диплом Суралцагчийн хувийн хэрэг зийн хувьд аримтална Иргэний үнэмлэхний хуулбар Чээж зураг 3%

Журмын 4.1-4.4 дахь заалтуудад хамаарах болзлыг хангасан бол зохих баримт бичгийн баталгаажуулсан хуулбар яналтын Бүртгэлийн хураамж 5000 төгрөг, нэг хураамжаар бүх бүлгүүдэд бүртгүүлэх боломжтой.

ЭЛСЭГЧДИЙГ БҮРТГЭХ ЖУРАМ

Шинэ оюутнууд

1. Шаардагдах материал

1. 2. Паспортны зориулалтын хэмжээтэй цээж зураг, 2 хувь Боловсролын гэрчилгээний хуулбар

3. I. ИРГЭНИЙ үнэмлэхний хуулбар - хувийн мэдээлэл, виза болон бусад доор хийн зүйлс АГЧ НЬ 1 Бүх шинэ сурагчдын шалгуур нь сонгосон ангийхаа хүрээнд байх.

II. Сургуульд элсэхэд шаардлагатай материалууд эх хувиараа ба ресен то Ачилсэн те хуулбараар байх.

III. Бусад сургуулиас ИЗИС-д шилжин суралцах оюутнууд тухайн сургуулиас чөлөөлсөн шийдвэр батламжийг авчирч өгнө.

IV. Анкетийг шилжүүлэн дамжуулсан тохиолдолд түүнийг дахин хянаж баталгаажуулсан байна.

2. Шаардлага хангаагүй материалыг хүлээн авахгүй.

I. Өргөдөл болон материал хүлээж авч буй газар бүх шаардлагатай зүйлсийг танилцуулсан байх

II. Шаардлагатай гэж үзвэл элсэгчийн суралцах курсыг доошлуулах

III. Санхүүгийн үүрэг хариуцлагын хүрээнд тохиролцсон байх

IV. Элсэлтийн шаардлага хангаагүй элсэгчийг хүлээн авахгүй байх

V. Элсэгч ярилцлаганд орж хэлний түвшингөө шалгуулах ёстой. Шалгалтын дүнгээс хамаарч аль курст суралцах нь шийдвэрлэгдэнэ. Мөн энэ дүнг сурагчийн хувийн хэрэгт хийнэ.

3. Нэмэлт мэдээлэл: Элсэгчид доорх мэдээллийг өгсөн байх шаардлагатай.

1. ИЗИС-Д элсэхээр хүсэлт гаргасан суралцагчдын анкет болон бүх материалын мэдээлэл болохыг баталж гарын үсэг зурна.

II. Хэрэв элсэгчийн өгсөн мэдээлэл хуурамч байвал элсэгч тухайн хуурамч мэдээллийнхээ бүх хариуцлагыг хүлээнэ.

4.Санхүүгийн асуудал:

1. Элсэгч ИЗИС-тай тохиролцсоны дагуу төлбөрийг төлөх ба үүрэг хариуцлага хүлээнэ. Хуулийн дагуу элсэгчдийн бүртгэл элсэлт, санхүүгийн асуудалд өөрчлөлт оруулах эрхтэй. Зарим тохиолдолд эдгээр өөрчлөлтүүд бүртгэл болон элсэлтийнхээ ракцыг гүйцэлдүүлсэн оюутнуудад хамааралгүй. / Телберийг буцааж олгох асуудлыг холбогдох журмаар шийдвэрлэнэ.

1 Элсэгч нь сургалтынхаа төлбөрийг ИЗИС-тай байгуулсан гэрээнийхээ хурээнд хийнэ.

1 Элсэгч нь 12 сар болон түүнээс дээш хугацаанд суралцах тохиолдолд төлбөрийг хэсэгчлэн төлж болно. Хэсэгчилсэн төлбөр төлөлт нь нэмэлт төлбөр шаарддаг.

IV. Tөлбөрийг хэсэгчлэн төлөхөөр сонгосон суралцагч нэмэлт төлбөрийг дуустал гелж болно.

ОЮУТНУУД

V. Хэсэгчилсэн төлбөрийг хариуцсан этгээд нь өөр зүйлд буруу ашигласан тохиолдолд хариуцлага хүлээх ба тухайн төлбөрийг 14 хоногийн дотор төлж барагдуулсан байна.

6. Суралцахаас татгалзуулах:

А. Элсэгч нь өөрийн хүслээр дараах тохиолдолд суралцахаас татгалзаж болно.

1. Визний асуудал шийдэгдээгүйн улмаас Монголд суралцах боломжгүй

II. Хувийн хүндэтгэх шалтгааны улмаас суралцахгүй болсон шийдвэрээ уулах ёстой. хичээл эхлэхээс дор хаяж 7 хоногийн өмнө мэдэгдэнэ. Хичээллэх хугацааны зөрчил гаргасан тохиолдолд нэмэлт торгууль ноогдуулна.

III. Хичээл эхэлсэн тохиолдолд сургуулиас гарах хүсэлтийг Ректорт өргөдөл гарган шийдвэрлүүлнэ. В. Биеийн эруул мэндийн байдлын улмаас сонгосон курсын хичээлийг судалж чадахгүй тохиолдолд элсэгчийг татгалзуулна. Энэ тохиолдолд боломжит хувилбар хичээлийг санал болгоно. Энэ нь төлбөрийн буцаан олголтонд хамаарахгуй.

Оюутны бичиг баримт

1. Элсэлтийн маягтыг бөглөсөн байна.

11. ИЗИС-1 суралцахаар сонгосон оюутнууд өргөдлийн маягт болон бусад бичиг баримтыг ярилцлага болон англи хэлний шалгалт өгөхдөө авчирсан байх. Эдгээр бичиг баримт суралцагчийн хувийн хэрэгт

II. Сурах явцын үнэлэлт нь суралцагчийн хувийн хэрэгт байнга баяжилт болж орно

ИХ ЗАСАГ ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ ГАДААДЫН ИРГЭНИЙГ ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

Монгол улсын Боловсролын ерөнхий хууль, Дээд боловсролын тухай хуульд нийцүүлэн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан дүрэм, журмыг үндэслэн Их Засаг их сургуульд (цаашид ИЗИС гэнэ) дээд боловсролын бакалаврын хөтөлбөрт гадаадын иргэнийг элсүүлэхэд энэхүү журмыг мөрдөнө.

Хоёр улсын хоорондын гэрээ хэлэлцээр, хамтын ажиллагааны гэрээний дагуу болон хувийн шугамаар суралцах гадаадын иргэнийг элсүүлэх үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

Бакалаврын хөтөлбөрт гадаадын иргэнийг элсүүлэх үйл ажиллагаанд ил тод, шударга, мэдээлэл, зар сурталчилгаа үнэн зөв, ойлгомжтой, хүртээмжтэй байх зарчмыг баримтална.

Хоёр: Элсэгчдэд тавигдах шаардлага

2.1. Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн, улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын оноог Боловсролын үнэлгээний төвөөр дүйцүүлэн тооцуулж, дүйцүүлсэн батламж авсан иргэн байх бөгөөд энэ нөхцлийг хангасан гадаадын иргэнийг бакалаврын хөтөлбөрт элсүүлнэ.

2.2. Тухайн хөтөлбөрт элсэгч гадаадын иргэн нь 2.1-д заасан боловсролын зэргийг нотлох баримт бичгийн баталгаажсан хуулбарыг ирүүлнэ.

2.3.Элсэгч сургуулийн элсэлтийн журамтай танилцаж, элсэлтийн системд бүртгүүлнэ.

2.4. Элсэгч нь англи хэлийг шаардлага хангах түвшинд эзэмшсэн байх ба элсэн ороход нь түвшин тогтоох шалгалт авна.

2.5. Хөтөлбөрийн онцлогоос хамаарч бүрэлдэхүүн сургууль, мэргэжлийн тэнхим, профессорын судалгааны багаас бусад шаардлагыг тавьж болно.

Гурав. Элсэн суралцах хүсэлт гаргах

3.1. Их Засаг Их Сургуулийн дээд боловсролын зэрэг олгох хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй гадаадын иргэн нь гадаад харилцааны алба (oyuka.iziu@gmail.com) хаягаар бүртгүүлнэ.

3.2. Бакалаврын зэрэг олгох хөтөлбөрт элсэх хүсэлтийг хичээлийн жилд 2 удаа зохион байгуулна.

3.3. Хичээлийн жилийн намрын улиралд элсэн суралцах бол 6 сарын 20-оос 9 сарын 20-ны хооронд, хаврын улиралд элсэн суралцах бол 2 сарын 1-ээс 3 сарын 1-ний хооронд тус тус хүсэлтээ гаргаж бүртгүүлнэ.

3.4. Бичиг баримтыг дутуу бүрдүүлсэн, холбоо барих хаяг тодорхойгүй тохиолдолд бүртгэлээс хасна.

3.5. Хүсэлтээ 3.3-т заасан хугацаанаас хойш гаргасан бол хүлээн авахгүй.

Дөрөв. Элсэгчийн бүрдүүлэх бичиг баримт

4.1. Элсэхийг хүссэн гадаадын иргэн нь 3.3-т заасан хугацаанд дараах бичиг баримтуудыг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

-Тухайн улсын иргэний үнэмлэхийн хуулбар

- Паспортын хуулбар (Хүчинтэй хугацаа 1-ээс жил байх)

-Өмнөх боловсролын диплом, гэрчилгээний хуулбар түүний монгол хэл дээр баталгаат орчуулгын газраар орчуулуулсан хувь

-3*4 хэмжээтэй цээж зураг 3 хувь

-Дипломын QR кодтой лавлагааны англи дээрх хувь

-Анкет

4.2. Их засаг их сургуульд бүрдүүлж өгсөн бичиг баримтыг хүсэлт гаргагчид буцаан олгохгүй.

Тав. Хүсэлтийг шийдвэрлэх, хариу мэдэгдэх

5.1. Элсэлт, бүртгэл хариуцсан нэгж хүсэлт болон бүрдүүлэх бичиг баримтыг хүлээн авч дууссаны дараа ажлын 14 хоногийн дотор хянаж, холбогдох хөтөлбөр хариуцсан бүрэлдэхүүний сургуульд хүргүүлж, элссэн тухай шийдвэр гаргуулна.

5.2.Шаардлага хангасан гадаадын иргэнийг Их засаг их сургуулийн Ректорын тушаалаар элсэлтийг баталгаажуулна.

5.3. Элсэлтийн шийдвэрийг үндэслэн холбогдох алба, нэгж гадаадын иргэнд холбогдох мэдээллийг өгсөн байна.

5.4.Гадаадын иргэн нь бичиг баримт хуурамчаар бүрдүүлсэн тохиолдолд бүртгэхгүй бөгөөд элссэн тохиолдолд суралцах эрхийг цуцална.

Зургаа. Сургалттай холбоотой төлбөр, хураамж

6.1. Их засаг их сургуулийн удирдах зөвлөл нь гадаадын иргэний судлах хичээлийн багц цагийн төлбөр, элсэлтийн хураамж, оюутны байрны төлбөрийн хэмжээг жил бүр шинэчлэн тогтоож,батална.

6.2. Элсэгч нь Сургуулийн хөнгөлөлт эдлэх журамд зааснаас бусад тохиолдолд сургалтын төлбөр, оюутны байрны төлбөр, ном сурах бичиг зэрэг зардлыг өөрөө хариуцна.

Долоо. Бусад

7.1. Их засаг их сургуульд суралцагч гадаадын иргэн нь Монгол Улсын хууль тогтоомж, Их Засаг Их Сургуулийн дүрэм журмыг сахин биелүүлж, Монгол Улсын түүх, соёл, ёс заншилд хүндэтгэлтэй хандана.

7.2. Элсэгч нь суралцах эрх авснаас хойш тухайн улирлын сургалт эхлэхээс 7-14 хоногийн өмнө гадаад харилцааны албанд бүртгүүлэх ба сургалтын нэгдсэн албанаас Их Засаг Их Сургуулийн сургалтын мэдээллийн систем ашиглах хэрэглэгчийн нууц үгийг авна.

7.3. Их Засаг Их Сургуульд суралцах гадаадын иргэний хүсэлт шийдвэрлэгдсэнээс хойшхи Монгол Улсад ирэх, оршин суух, хөдөлмөр эрхлэхтэй холбоотой асуудлыг гадаад харилцааны алба хариуцна.

. .

ЦАХИМ СУРАЛЦАГЧИЙН БҮРДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ТЕХНИКИЙН

ОНЦГОЙ ШААРДЛАГА

Дараах шаардлагуудыг хангасан байнгын ажиллагаатай суурин эсвэл зөөврийн компьютертой байх/

CPU: i3 ба түүнээс дээш

RAM: 4GB ба түүнээс дээш

HDD/SSD: 256GB ба түүнээс дээш

Вэбкамер: 1280 х 720 (720р)/ үйлдвэрээсээ вэб камертэй

Нөүтбүүкт хамаарахгүй

Микрофон: /Үйлдвэрээс микрофонтой нөүбүүкт

хамаарахгүй/

Компьютер ашиглах суурь мэдлэг, ур чадварт суралцсан байх

Өөрийн компьютерийн үйлдлийн системийг бүрэн

ажиллагаатай байлгах

3)Тогтвортой интернет холболттой байх

- Интернетийн холболтын доод хурд 5Mb/s байх

4) Хэрэглээний програмуудаар тоноглогдсон, бүрэн ашиглах

чадвартай байх

Microsoft Office-ийн програмуудыг бүрэн эзэмшсэн байх

Видео файл тоглуулагчтай байх /mp4, mpeg, mov, avi

файл уншдаг байх/

PDF файл уншигчтай байх /Adobe PDF Reader эсвэл өөр

Ижил төрлийн хүн програм/

Интернет хөтөчтэй байх/ Google FireFox/