ЛИЦЕЙ СУРГУУЛЬ


ЛИЦЕЙ СУРГУУЛЬ

Мэндчилгээ

Их Засаг Олон улсын их сургуулийн мянга мянган төгсөгчдийн залгамж халаа болсон ИЗЛС-ийн эрхэм сурагчид, төгсөгчдөдөө сурлага хүмүүжил тань тэнгэр мэт өндөр байж, суу алдрын оргилд хүрэхийн ерөөлийг дэвшүүлье.

Их Засаг Лицей сургуулийн үе үеийн сурагчид маань суралцах хугацаандаа “сурагч бүр тэргүүний байх” эрхэм зорилгын дор сурч хүмүүжиж ирсэн билээ.

Их Засаг Лицей сургуулийн багш нарын 80 гаруй хувь нь магистрын болон мэргэжлийн зэрэгтэй, тэдгээрийн 20%-ийг гадаадын мэргэжилтэн багш нар эзлэх ба ОХУ, Солонгос, Япон, БНХАУ-аас уригдан ирж ажиллаж байна. Нэг багшид ноогдох сурагчийн тоо 8 байгаа нь хүүхэд бүртэй ганцаарчлан тулж ажиллах боломжийг бүрдүүлж сурагчдын сурлагын амжилтыг ахиулах, түвшин дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг.

Ийнхүү Их Засаг Лицей сургуулийн сурган хүмүүжүүлэх ухааны баялаг туршлагатай багш нарын хамт олон үйл хэргээрээ нэгдэж, хүүхдийн төлөө чин сэтгэлтэй байж сурагч бүрийн амжилтыг ахиулж, тэднийхээ авьяас чадварыг нээн хөгжүүлэх, өв тэгш хүмүүжилтэй бие хүн болгон төлөвшүүлэх эрхэм зорилготой ажиллаж байна.

Манай хамт олон сургалтын орчин, техник тоног төхөөрөмжөө сайжруулах ажлыг тогтмол хийж, сургалтын үйл ажиллагаагаа амжилттай зохион байгуулж сурагчдын сонирхлын дагуу хичээлийн бус цагаар 20 гаруй албан бус сургалтыг тусгай хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлж байна. Их Засаг Лицей сургуулийн сурагчид англи хэлний “Грийп сийд” хөтөлбөрөөр англи хэлийг суралцахын зэрэгцээ мөн 2 дахь хэлийг (Солонгос, Япон, Хятад, Орос) сонгон суралцаж байна. Мөн Япон, Солонгос, ОХУ, АНУ, БНХАУ-д богино хугацааны танилцах аялал болон сурагч солилцооны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.

Хүүхдийн жаргалтай инээдээр сургуулиа хөгжмийн эгшиг лугаа хөглөн, хөөр баяр, хөгжөөн шуугианаар хүүхэд насаа “чимж” балчирхан насандаа ирээд, багш биднийхээ нүдэн дээр өсөн дэвшиж, өд сөд нь гүйцсэн шувуу адил “дэвүүрээ дэвэн нисэн оддог” үе үеийн төгсөгчид, суралцагчид болон эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид та нартаа эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээл, ахиц дэвшил бүхнийг билэгдэн ерөөе!

Түүхэн товчоон


🎓 КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ ИХ ЗАСАГ ЛИЦЕЙ СУРГУУЛЬ

📘 Их Засаг лицей сургууль нь олон улсын чанарт нийцсэн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлдэг, туршлагатай, өндөр мэдлэг ур чадвартай багш бүрэлдэхүүнтэйгээр Монголын боловсролын салбарт амжилттай үйл ажиллагаа явуулж байна.

🏫 Сургуулийн үүсэл, хөгжил

Их Засаг лицей сургууль нь 1999 оны 8-р сарын 20-ны өдөр Нийслэлийн Засаг даргын А/171 тоот захирамжаар байгуулагдаж, Чингис хааны нэрэмжит Их Засаг их сургуулийн дэргэд Математик болон гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургуулиар үүсгэн байгуулагдсан.

  • 2006 онд сургуулийн өргөтгөл баригдсан
  • 2019 онд барилгын давхруудыг нэмэгдүүлж
  • Одоо 1180 сурагч хүлээн авах хүчин чадалтай 2 хичээлийн байртай
  • Байгалийн ухаан, англи хэл, мэдээлэл зүй, хими, физик, биологи, технологийн орчин үеийн кабинетуудтай
  • Сурагчид нэг ээлжээр хичээллэдэг

👩‍🏫 Мэргэжлийн, чадварлаг багшлах бүрэлдэхүүн

  • Монгол Улсын Гавьяат багш – 1
  • Доктор, профессор – 1
  • Боловсролын тэргүүний ажилтан – 21
  • Багш нарын 80% нь магистр, зөвлөх, тэргүүлэх зэрэгтэй

🏆 Төр, олон нийтийн байгууллагуудаас хүртсэн нэр хүндтэй шагналууд

  1. 2003–2014: Монголын хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, БШУЯ, Монголын сурагчдын холбооноос “Хүүхдэд ээлтэй шилдэг сургууль” хүндэт өргөмжлөл
  2. 2003–2004: Их Засаг олон улсын их сургуулийн “Оюутны намар” урлагийн наадмын “Шилдэг сургууль”
  3. 2005–2007: Ард нийтийн санал асуулгаар “Монгол Улсын Шилдэг сургууль”, “Mongolian Top”, “Топ 20” сургууль, “Шилдэг менежменттэй сургууль”
  4. 2015–2016: Баянзүрх дүүргийн “Тэргүүний сургууль”, улмаар Нийслэлийн “Тэргүүний сургууль”
  5. 2016–2017: Монголын маркетинг, менежментийн хүрээлэнгээс зохион байгуулсан “Гранд экспо – 2016”-гийн боловсролын салбарын Гран при шагнал
  6. 2019: “Best of Mongolia” үндэсний шалгаруулалтаар цахим орчны санал асуулгаар “Оны шилдэг дунд сургууль” шагнал

📌 Их Засаг лицей сургууль – Хүүхдийн авьяас чадварыг олон улсын түвшинд хөгжүүлж, амжилттай ирээдүйн үндэс суурийг тавьж өгдөг нэр хүндтэй боловсролын байгууллага.

🌏 ГАДААД ХАРИЛЦАА – Олон улсын тавцанд сурагчдын хөгжлийг дэмжинэ

Их Засаг лицей сургууль нь гадаад харилцааг өргөжүүлэн, сурагчдын олон улсын оролцоог идэвхжүүлж, хэлний мэдлэг, соёлын ойлголтыг тэлэх олон улсын хөтөлбөр, хамтын ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.

📘 Хэлний сургалт ба БНСУ-тай хамтын ажиллагаа

  • 6-р ангиасаа эхлэн сурагчид герман, хятад, япон хэлнээс сонгон суралцдаг.
  • 2009 оноос солонгос хэл нэмэгдсэн.
  • 2012 онд БНСУ-ын Kyung Dong их сургууль, Алс Дорнодын их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, сурагчид эдгээр сургуульд хөнгөлөлттэй үнээр суралцах боломжтой болсон.
  • Сурагчид ТОПИК шалгалтад амжилттай тэнцэж, БНСУ-д зохион байгуулагдсан соёлын солилцооны хөтөлбөрт 30 гаруй сурагч оролцжээ.

🇯🇵 Япон улстай хамтын ажиллагаа

  • 2007 онд Япон улсын ЭСЯ-наас хэрэгжүүлдэг JENESYS – 21-р зууны Зүүн Азийн хүүхдийн солилцооны хөтөлбөрт сурагч О.Бадамгарав, Г.Хонгорзул нар амжилттай хамрагдсан.
  • Үүний үр дүнд 38 сурагч Японд соёлын солилцооны хөтөлбөрт оролцож, Японы түүх соёлтой танилцсан.

🌐 Олон улсын аялал, солилцооны хөтөлбөрүүд

  • 94 сурагч, 62 багш АНУ, ОХУ, Япон, БНСУ зэрэг улсуудад танилцах аялалд хамрагдсан.
  • 2009 оноос ОХУ-ын Буриад улсын I лицей сургуультай хамтран сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, нийт 100 гаруй багш, сурагч оролцсон.

🎭 Олон улсын урлаг, соёлын наадамд амжилт

  • 2013 онд АНУ-ын Сиэтл хотод болсон “Эв найрамдал” олон улсын урлагийн наадамд 6 сурагч амжилттай оролцсон.
  • 2021 онд ОХУ-ын Улаан-Үд хотын “Найрамдлын замаар” фестивальд 10 сурагч үндэсний тоглоом, ардын урлагаа сурталчлав.
  • Мөн Сөүл, Бээжин, Хөх хот зэрэг хотуудад болсон олон улсын урлагийн наадмуудад Энхмөрөн, Энэрэл, Мажигсүрэн, Энгүүн зэрэг сурагчид амжилттай оролцож, гран при, алт, мөнгөн цом хүртсэн.

📌 ИЗЛС нь сурагчдаа дэлхийн түвшинд бэлтгэх, олон улсын харилцаанд оролцуулах зорилгоор гадаад харилцааг өргөжүүлэн амжилттай хэрэгжүүлсээр байна.

ЛИЦЕЙ СУРГУУЛЬ

Онцлог давуу тал


📌 ИХ ЗАСАГ ЛИЦЕЙ СУРГУУЛИЙН ДАВУУ ТАЛУУД

НЭГ. Хүүхэд бүрийг хөгжүүлэх шилдэг сургалтын хөтөлбөртэй

📘 Манай сургуулийн сургалтын систем нь олон улсын жишигт нийцсэн, хүүхэд бүрийн авьяас, сонирхлыг дэмжих уян хатан бүтэцтэй.

  1. Кембрижийн олон улсын хөтөлбөрийг 6–12-р ангийн сурагчдад амжилттай хэрэгжүүлж байна.
  2. ✅ Бага ангид англи хэлний GRAPESEED хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.
  3. ✅ 2-р ангиасаа эхлэн компьютерийн ухааны хичээлийг АНУ-ын CODE.ORG хөтөлбөрөөр үздэг.
  4. ✅ 6-р ангиас эхлэн Хятад, Япон, Солонгос, Орос хэлийг сонгон суралцдаг.
  5. ✅ Сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх IQ, соробан сампин, шатар, бүжгийн сургалтууд зохион байгуулдаг.
  6. ✅ Гадаад хэлний хичээлийн 60%-ийг гадаад улсын мэргэжилтнүүд (Филиппин, Фижи, Хятад, Энэтхэг) заадаг.
  7. ✅ Хөгжим, бүжиг, зураг зэрэг 22 төрлийн албан бус сургалт үнэгүй явагддаг.
  8. ✅ Нэг ангид 25–28 сурагчтай бөгөөд гадаад хэлний хичээлүүдийг группээр ордог.

ХОЁР. Хүүхдэд ээлтэй, таатай сургалтын орчинтой

🏫 Манай сургууль хүүхдийн сурч, хөгжихөд хамгийн тохиромжтой дэвшилтэт орчин, дэмжлэг бүхий системийг бүрдүүлсэн.

  1. 🏢 Орчин үеийн шаардлагад нийцсэн анги танхим бүхий 2 хичээлийн байртай.
  2. 🔬 Туршилт судалгаа хийх бүрэн боломжтой физик, хими, биологи, мэдээллийн технологи болон төрөлжсөн кабинетуудтай.
  3. 🕺 Орчин үеийн бүжгийн болон биеийн тамирын зал, кинотеатр, соёлын төв, алжаал тайлах өрөөтэй.
  4. 👧 Бага ангийн сурагчдад зориулсан өдөр өнжүүлэх бүлэгтэй.
  5. 📚 Тоглоомын өрөө, уншлагын заал бүхий номын сангууд бага, дунд, ахлах ангийн сурагчдад нээлттэй.
  6. 💰 Суралцсан хугацаа болон нэг гэр бүлийн хүүхдийн тооноос хамаарсан төлбөрийн уян хөнгөлөлттэй.
  7. 📝 Мэргэжлийн багшийн тусламжтайгаар гэрийн даалгавраа сургууль дээрээ хийдэг.
  8. 🎓 Их Засаг лицей сургуулийн төгсөгчид Их Засаг олон улсын их сургуульд хөнгөлөлттэй суралцах боломжтой.

📘 СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР БА СУРАЛЦАХ ОРЧИН

1. Хөгжиж, өргөжсөн сургалтын хөтөлбөр

Математик, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттайгаар үүсгэн байгуулагдсан Их Засаг лицей сургууль нь нийгмийн хэрэгцээ, сурагчдын сонирхолд тулгуурлан сургалтын хөтөлбөрөө үе шаттайгаар дараах байдлаар өргөжүүлсээр ирсэн:

  • 2006 онд шатар, бүжгийн сургалтыг нэвтрүүлсэн
  • 2009 оноос солонгос хэлний сургалт эхэлсэн
  • 2013 онд бага ангийн сурагчдад зориулсан англи хэлний GrapeSEED хөтөлбөр хэрэгжүүлсэн
  • 2016 оноос баруун тархийг хөгжүүлэх соробан сампингийн сургалт хэрэгжүүлсэн
  • 2019 онд IQ хөгжүүлэх сургалтыг оруулсан
  • 2023 онд АНУ-ын Code.org байгууллагын Монгол дахь түнш Кодеркаб ХХК-тай хамтран ажиллаж, 2–4-р ангийн сурагчдад “Компьютерийн ухааны үндэс” хичээлийг заавал судлах байдлаар хэрэгжүүлж эхэлсэн

2. Кембрижийн олон улсын сургуулийн статус

2024 оноос эхлэн, Их Засаг лицей нь 5–19 насны хүүхдүүдэд зориулсан, 160 гаруй орны 10,000 гаруй сургуульд хэрэгждэг Кембрижийн хөтөлбөрийг албан ёсоор хэрэгжүүлэгч сургууль болсон.

2024–2025 оны хичээлийн жилд:

  • 6–10-р ангийн сурагчид дараах 5 хичээлийг заавал Кембрижийн хөтөлбөрөөр судална:
    ✅ Англи хэл
    ✅ Математик
    ✅ Байгалийн ухааны хичээлүүд (Хими, Физик, Биологи)
  • Мөн сонгон судлах хичээлүүдээр:
    Бизнес судлал
    Дэлхийн чиг хандлага (Global Perspectives)
  • 11–12-р анги: Англи хэл, математик хичээлийг Кембрижийн хөтөлбөрийн дагуу судална.

3. Хөрөнгө оруулалт, шинэчлэл

Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сурагчдад олон улсын стандартад нийцсэн сургалтын орчныг бүрдүүлэх зорилгоор:

  • 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн
  • Олон улсын стандартад нийцсэн байгалийн шинжлэх ухааны лаборатори шинээр байгуулсан
  • Математик, физик, биологи, газар зүйн кабинетуудыг шинэчлэн засварлаж, тоног төхөөрөмжөөр хангаж сайжруулсан

Хөтөлбөр

Хөтөлбөрийн нэрМэргэжилЭЕШ 1, 2МэргэшилХугацаа

Багш нар