CircleCircle

Бүтцийн схем


Сургалтын байршил:
Их Засаг их сургуулийн сургалтын үйл ажиллагаа Улаанбаатар хотын баруун болон зүүн хэсэгт байрлах хоёр цогцолборт явагддаг. Тодруулбал:

  • I цогцолбор: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр
  • II цогцолбор: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр

Мөн орон нутагт, Дархан-Уул аймаг дахь харьяа салбар сургуулиараа дамжуулан сургалт, хүмүүжлийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж, орон нутгийн боловсролын хөгжилд хувь нэмэр оруулан ажиллаж байна.

ИХ ЗАСАГ ЧИНГИС ХААН ЦОГЦОЛБОР

Чингис Хааны нэрэмжит Их Засаг Их Сургуулийн Чингис Хаан кампус нь сургалт, эрдэм шинжилгээ, оюутны хөгжил, үйлчилгээний үйл ажиллагааг цогцоор нь хэрэгжүүлдэг үндсэн кампус юм.

Бүрэлдэхүүн сургууль, нэгжүүд

  1. Их Засаг Үндэсний инженер технологийн сургууль
  2. Их Засаг Хууль зүйн сургуулийн хичээлийн I байр
  3. Их Засаг Хууль зүйн сургуулийн хичээлийн II байр
  4. Их Засаг Хүмүүнлэгийн ухааны сургууль
  5. Их Засаг Анагаах ухааны сургууль
  6. Их Засаг Шинжлэх ухааны сургууль
  7. Их Засаг Лицей сургуулийн хичээлийн I байр
  8. Их Засаг Лицей сургуулийн хичээлийн II байр
  9. Их Засаг төв номын сан
  10. Тэмүүжин цэцэрлэг
  11. Малчин телевиз, Их Засаг телевиз
  12. Спорт заал I
  13. Спорт заал II
  14. Их Засаг Оюутны III дотуур байр
  15. Их Засаг Дархан салбар сургууль
  16. Тэрэлж Боардинг бүрэн дунд сургууль
Image

Хаяг

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 30-р хороо, Б.Доржийн гудамж, Чингис Хааны нэрэмжит Их Засаг Их Сургуулийн Чингис Хаан кампус

ИХ ЗАСАГ ЧИНГИС СООСЭ ЦОГЦОЛБОР

Чингис Соосэ кампус нь орчин үеийн сургалтын орчин, оюутны хөгжлийг дэмжих дэд бүтэц, үйлчилгээний цогц шийдлээр хангагдсан кампус юм.

Бүрэлдэхүүн сургууль, нэгжүүд

  1. Их Засаг Чингис Соосэ сургууль
  2. Их Засаг Санхүү, эдийн засгийн сургууль
  3. Их Засаг Аюулгүй байдал, хууль сахиулах сургууль
  4. Их Засаг Политехник коллежийн хичээлийн I байр
  5. Их Засаг Политехник коллежийн хичээлийн II байр
  6. Хаан Мед эмнэлэг
  7. Номын сан
  8. Спорт заал
  9. Тулганы урлагийн заал
  10. Их Засаг Кингс бүрэн дунд сургууль
  11. Их Засаг Оюутны I дотуур байр
  12. Их Засаг Оюутны II дотуур байр
Image

Хаяг

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27-р хороо, Толгойтын гудамж, Чингис Хааны нэрэмжит Их Засаг Их Сургуулийн Чингис Соосэ кампус

Сургуулийн хэмжээ ба дэд бүтэц:
Их Засаг их сургууль 120 га талбай бүхий эзэмшил газарт сургалт, үйлдвэрлэл, аялал жуулчлалын үйл ажиллагааг явуулдаг.

Сургуулийн хэмжээнд:

  • Сургалтын стандартыг хангасан 10 хичээлийн байр
  • 1000 гаруй оюутны багтаамжтай 4 оюутны байр
  • 80,000 гаруй номын фондтой, 500 гаруй суудалтай 6 номын сан
  • Интернетэд холбогдсон 6 компьютерын лаборатори
  • Гадаад багш, оюутны байр
  • Оюутны дадлагын бааз, сургалт-үйлдвэрлэлийн цогцолбор
  • “Тэрэлж-Бумбан Тур” ба “Чингисийн Хөдөө Арал” жуулчны бааз
  • Чингис хааны онгон шүтээний төв
  • Сургуулийн музей
  • 1000-2000 хүнд зэрэг үйлчлэх 2 соёлын төв
  • Спортын 2 цогцолбор
  • Эмнэлэг, гоо сайхны салбар

Багшлах бүрэлдэхүүн:
Их засаг их сургуулийн багш нарын 90 гаруй хувь нь эрдмийн цол, зэрэгтэй бөгөөд БНХАУ, ОХУ, БНСУ, Япон зэрэг орны мэргэжилтэн багш нар ажиллаж байна. Нийт багш нарын 15 хувь нь олон улсын багш, судлаачид эзэлдэг.

Түүнчлэн дотоод, гадаадын нэр хүндтэй их, дээд сургуулиудын зочин профессор багш нар лекц, семинар зохион байгуулдаг.

Сургуулийн дэргэд Монгол Улсын нэр хүндтэй эрдэмтэн, доктор профессор, салбlар бүрийн манлайлагчдаас бүрдсэн Удирдах Зөвлөл, Эрдмийн Зөвлөл ажиллаж, сургуулийн бодлого, төлөвлөлт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг байнга дэмжин тусалдаг.

Image

Бүтцийн схем