
Их Засаг Их Сургуулийн Хүмүүнлэгийн Ухааны Сургуулийн Захирлын Мэндчилгээ
Эрхэм хүндэт оюутан, суралцагчид, эцэг эхчүүд ээ,
Хүнлэг ёс, мэдлэг боловсрол, бүтээлч сэтгэлгээг эрхэмлэн дээдэлдэг Их Засаг Их Сургуулийн Хүмүүнлэгийн Ухааны Сургуульд тавтай морилно уу. Манай сургууль Багш, бага боловсрол, Жүжиглэх урлаг, Сэтгэл судлал, Нийгмийн ажил зэрэг нийгэмд үнэ цэн бүтээх мэргэжлийн чиглэлээр чадварлаг, ёс зүйтэй, манлайлагч мэргэжилтнүүдийг бэлтгэн төгсгөдөг. Бид оюутан бүрийн авьяас чадварыг хөгжүүлж, онол практикийг хослуулсан сургалт, орчин үеийн таатай орчин, өргөн боломжуудаар дамжуулан ирээдүйн амжилтын суурийг хамтдаа бүтээж байна.
– Итгэлтэй ирээдүй Их Засаг Их Сургууль
Хүндэтгэсэн:
Их Засаг Хүмүүнлэгийн сургуулийн захирал
М.Даваадорж
Их Засаг Их Сургуулийн Хүмүүнлэгийн Ухааны Сургууль нь 2012 онд жүжиглэх урлаг, найруулагч, сэтгүүл зүй чиглэлээр элсэлт авч сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
2015 оноос Багш, бага боловсрол, Сэтгэлзүй, Жүжиглэх урлагийн мэргэжлээр сургалтын хүрээгээ өргөжүүлж, 2018 оноос Сэтгэл судлалын мэргэжлээр нэмэлт элсэлт авч хөгжүүлэн ажиллаж байна.
Ирээдүйгээ бүтээх мэргэжлийн чиглэл
Олон улсын хамтын ажиллагаа
БНСУ, Япон, БНХАУ, Кипр зэрэг улсын их дээд сургуулиудтай оюутан, багш солилцох, хөтөлбөр уялдуулах, туршлага солилцох чиглэлээр амжилттай түншилж байна.
Хамтын ажиллагаат сургуулиуд:
Онцлох хөтөлбөр: Японы "Юкай Ресорт" (Yukai Resort) компанитай хамтран оюутнууддаа 1 жилийн цалинтай үйлдвэрлэлийн дадлага хийх боломжийг олгодог.
Мэргэжлийн болон сонгон хичээлээр гадаад хэлний мэдлэгийг сайжруулна.
Танилцах, үйлдвэрлэлийн болон хээрийн дадлагыг 60 гаруй байгууллагатай хамтран зохион байгуулдаг.
Оюутнууд улсын болон олон улсын түвшний тэмцээн, мэтгэлцээнд амжилттай оролцдог.
Нийт төгсөгчдийн 92.5% нь мэргэжлээрээ амжилттай ажиллаж байна.
Төгсөгчид төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад үр бүтээлтэй ажиллаж, салбартаа үнэлэгддэг.
| № | Хөтөлбөрийн нэр | Мэргэжил | ЭЕШ 1, 2 | Мэргэшил | Хугацаа |
|---|---|---|---|---|---|
| 1 | 📚ТҮҮХ | 📚 ТҮҮХЧ, ТҮҮХИЙН БАГШ | Түүх(490), Нийгэм судлал(490), Газарзүй(490), Монгол хэл(490) | 4 жил/year | |
| 2 | 👩🏫 БАГШ, БАГА БОЛОВСРОЛ | 👩🏫 БАГШ, БАГА БОЛОВСРОЛ | Математик (490), Монгол хэл(490), Ур чадварын шалгалт(490) | 4 жил/year | |
| 3 | 🤝 НИЙГМИЙН АЖИЛ | 🤝 НИЙГМИЙН АЖИЛТАН | Нийгэм судлал (490), Математик (490), Англи хэл (490), Монгол хэл(490) | 4 жил/year | |
| 4 | 🎬НАЙРУУЛАХ УРЛАГ | 🎬 НАЙРУУЛАГЧ | Нийгэм судлал (450), Монгол хэл(450), Ур чадварын шалгалт(490) | 4 жил/year | |
| 5 | 👩🏫 БАГШ, СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ | 👩🏫 БАГШ, СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ | Нийгэм судлал (440), Монгол хэл(440), Ур чадварын шалгалт(490) | 4 жил/year | |
| 6 | 🧠 СЭТГЭЛ СУДЛАЛ | 🧠 СЭТГЭЛ СУДЛАЛ | Нийгэм судлал (490), Математик (490), Англи хэл (490), Монгол хэл(490) | 4 жил/year | |
| 7 | 📰СЭТГҮҮЛ ЗҮЙ | 📰 СЭТГҮҮЛЧ | Нийгэм судлал (490), Монгол хэл(490), Ур чадварын шалгалт(490) | 4 жил/year | |
| 8 | 🎬 ЗУРАГ АВАЛТ | 🎬 КИНО, ТАЙЗ, ДЭЛГЭЦИЙН ЗУРАГЛААЧ | Нийгэм судлал (450), Монгол хэл(450), Ур чадварын шалгалт(490) | 4 жил/year | |
| 9 | 🎭ЖҮЖИГЛЭХ УРЛАГ | 🎭 ЖҮЖИГЧИН | Нийгэм судлал (450), Монгол хэл(450), Ур чадварын шалгалт(490) | 4 жил/year |