Их Засаг Олон улсын их сургуулийн Хүмүүнлэгийн ухааны сургууль “Цогц боловсрол олгох сургалт”-ын хүрээнд оюутнуудын хүмүүнлэгийн болон сэтгэлзүйн мэдлэгийг гүнзгийрүүлэх зорилгоор урилгаар лекц зохион байгууллаа.
Лекцийн зочноор ОХУ-ын Москва хотын Залуучуудын дээд сургуулийг төгссөн, түүхийн багш, нийгмийн харилцааны арга зүйч мэргэжилтэй, Сэтгэл судлалын үндэсний төвийн сертификат эзэмшигч, нийгмийн сэтгэл зүйн чиглэлээр судлаач Д. Баатарням уригдан оролцсон юм.
Тэрээр “Нийгмийн сэтгэл зүй дэх хувь хүний орон зай, эерэг хандлагын тухай” сэдвийн хүрээнд илтгэл тавьж, хувь хүний хөгжлийн сэтгэлзүйн онцлог, нийгмийн харилцаанд эерэг хандлагын үүрэг, ач холбогдлын талаар сонирхолтой лекц уншлаа.
Уг арга хэмжээ нь оюутнуудын хувь хүний төлөвшил, нийгмийн сэтгэлзүйн мэдлэгийг дээшлүүлэх, харилцааны соёлыг төлөвшүүлэх зорилготой бөгөөд сургалтын “Цогц боловсрол олгох” хөтөлбөрийн чухал бүрэлдэхүүн хэсэг болж байна.
