CircleCircle

Нээлттэй ажлын байр


Image

ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬД АЖИЛД ОРОХЫГ ХҮСЭГЧДЭД ЗОРИУЛСАН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Их Засаг олон улсын их сургуульд ажилд орсоноор дараах боломжууд таны өмнө үргэлж нээлттэй байна. Үүнд:

  • Чадварлаг мэргэжилтэн, эрдэмтэд, судлаач багш нартай хамтран ажиллах.
  • Олон улсын хөтөлбөр, сургалтын шинэ арга барилтай танилцах.
  • Судалгаа, шинжилгээний ажлаа хөгжүүлэх, нийтлэл гаргах, дэмжлэг авах.
  • Дотоод болон гадаадын мэргэжилтэн багш нартай хамтран төсөл хөтөлбөр боловсруулах
  • Сургалт семинарт хамрагдаж өөрийгөө хөгжүүлэх
  • Магистр, докторын зэргээ дээшлүүлэх, дэмжлэг авах.
  • Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах.
  • Тогтмол цалин хөлс, нийгмийн даатгалын дэмжлэг.
  • Байгууллагын дотоод урамшуулал, шагналууд.
  • Ажилтны мэргэжлийн өсөлтийг дэмжих бодлого.
  • Гадаадын түнш байгууллагуудад туршлага солилцох, хамтран ажиллах.
  • Гадаад хэлний мэдлэгээ сайжруулах.
  • Оюутан солилцоо болон олон улсын хөтөлбөрт багшлах боломж.
  • Сургалт болон судалгааны шинэ хөтөлбөр санаачлах.
  • Эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх.
  • Оюутнуудтай инноваци, гарааны бизнес хөгжүүлэх.
  • Манлайллын ур чадвараа хөгжүүлэх.
  • Баг, хамт олонтой хамтран ажиллах чадвар дээшлүүлэх.
  • Уран илтгэл, танилцуулах ур чадвар сайжруулах.

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага

  • Боловсролын шаардлага (диплом, магистр, доктор гэх мэт).

  • Багшлах эрхийн сургалтад хамрагдсан байх шаардлагатай

  • Ажлын туршлага (шаардлагатай бол).

  • Ур чадвар, мэргэжлийн мэдлэг.

  • Хэрэглээний программ хангамжийг ашиглах чадвар (Microsoft Office, академик программ хангамж гэх мэт).

  • Коммуникацийн чадвар (бичгийн болон аман харилцаа).

  • Гадаад хэлний мэдлэг

Үндсэн үүрэг, хариуцлага:

  • Сургалтын үйл ажиллагаанд оролцох, лекц, семинар болон практик хичээл зохион байгуулах

  • Судалгааны ажил хийх, ном бүтээх, хуралд оролцох.

  • Оюутнуудтай харилцах, зөвлөгөө өгөх, чиглүүлэх.

  • Багшлах болон судалгааны чиглэлд шинэ санаачилга гаргах.