Чингис Хааны нэрэмжит Их Засаг Их Сургууль нь элсэгч, оюутнуудын сурлагын амжилт, авьяас чадвар, нийгмийн идэвхийг дэмжих зорилгоор төрөл бүрийн тэтгэлэг, хөнгөлөлтийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.
800 оноо авсан элсэгч
➡️ Сургалтын төлбөрийн 100% хөнгөлөлт
650–799 оноо авсан элсэгч
➡️ Сургалтын төлбөрийн 50% хөнгөлөлт
"Супер оюутан" тэтгэлэгт шалгарсан оюутан жил бүр гадаадын их, дээд сургуульд 100%-ийн тэтгэлэгтэй суралцах боломжтой.
Улсын болон олон улсын олимпиадад амжилт гаргасан элсэгчид сургалтын төлбөрөөс 20–100% хүртэл хөнгөлөлт эдэлнэ.
Их Засаг Лицей сургуулийн төгсөгч
➡️ Сургалтын төлбөрийн 10% хөнгөлөлт
Их Засаг Политехник коллежийн төгсөгч
➡️ Сургалтын төлбөрийн 15% хөнгөлөлт
Таван улирал дараалан А үнэлгээтэй суралцсан оюутанд Ректорын нэрэмжит тэтгэлэг олгоно.
Зургаан улирал дараалан А үнэлгээтэй суралцсан оюутанд Чингис хааны нэрэмжит тэтгэлэг олгоно.
Баруун бүсийн 7 аймгаас элсэгчдэд эхний жилд дотуур байрны төлбөрөөс 20%-ийн хөнгөлөлт үзүүлнэ.
Урлаг, спортын өндөр амжилттай элсэгчдэд сургалтын төлбөрийн 100% хүртэл тэтгэлэг олгоно.