
Чингис хааны нэрэмжит Их Засаг их сургууль нь 1994 онд үүсгэн байгуулагдан өдгөө бүрэлдэхүүний 10 сургуультай, 7000 гаруй оюутан суралцагчтай, гадаадын 280 гаруй их дээд сургуулиудтай хамтын ажиллагаа хөгжүүлсэн хувийн хэвшлийн томоохон их сургууль болон өргөжөөд байна.
Их Засаг их сургууль үүсэн байгуулагдсан энэхүү 33 жилийн хугацаанд оюутан суралцагчдаа үндэсний өв соёл, уламжлал, хүмүүжил, эх оронч, нийгмийн хариуцлагатай, ёс зүйтэй, цогц боловсролтой-Сайн иргэн-Сайн мэргэжилтэн болгох зорилтын хүрээнд 30 мянга гаруй залуусыг бэлтгэн төгсгөж гаргасан нь ганцаардахгүй хүрч, боловсролын тогтолцоонд гүйцэтгэх үүргээ нэр төртэй, хариуцлагатай гүйцэтгэж, шинэ цагийн дээд боловсролын буухиа нэр төртэй авч яваа эрдмийн хамт олон юм.
Манай сургуулийн төгсөгчдийн 90 орчим хувь нь ажил хөдөлмөр эрхэлж, салбартаа хариуцлагатай алба хашиж, мөн гадаад орнуудад магистр, докторын сургалтад суралцан зэрэгцээ олон улсын компаниудад мэргэжлээрээ амжилттай ажиллаж байна.
Мөн суралцаж буй оюутнууд маань сургалт, спорт, урлаг, эрдэм шинжилгээ судалгааны амжилт бүтээл арвинтай байж, Монгол улсын их дээд сургуулиудын дунд зохион байгуулагдаж буй ЭШХ болон олон улсын уралдаан тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож сургуулийнхаа нэр төрийг өндөрт өргөн явдаг нь бид бүхэн бахархаж байдаг юм.
Их Засаг их сургууль нь Алтан категорийн олон улсын чанарын хаан титэм хүртэж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, 2010 онд Ази номхон далайн бүсийн чанарын сүлжээний гишүүн болсон, 2014, 2017, 2025 онуудад Их Британийн Магадлан Итгэмжлэх Үндэсний зөвлөлөөр олон удаа магадлан итгэмжлэгдсэн, үндэсний хэмжээнд дээд боловсролын байгууллагын анхны магадлан итгэмжлэлийг 2000 онд, 2005 онд хоёр дахь, 2015 онд гурав дахь, 2018 онд дөрөв дэх, 2024 онд 4 дэх удаагаа магадлан итгэмжлэгдсэн мөн чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо ISO 21001:2018 стандартыг амжилттай нэвтрүүлсэн болно.
Их Засаг их сургууль нь орчин үеийн жишигт нийцсэн хичээлийн болон оюутны дотуур байр, спорт заал, оюутан кино театр, номын сан, лабораториуд, мэдээлэл технологийн төв, цахим сургалтын дэд бүтэц зэрэг орчин үеийн сургуулиудын хэв шинжийг бий болгосон тул сурч мэдэхийг хүсэж манай сургуульд зорин ирсэн хэн бүхэнд ая тухтай суралцах боломж бололцоог бид үргэлж олгож байдаг юм.
Залуус та бүхний өндөр боловсролтой, чадварлаг мэргэжилтэн болоход тань манай Их Засаг их сургуулийн эрдмийн хамт олны үүд хаалга үргэлж нээлттэй байх болно