ҮНДЭСНИЙ ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ


ҮНДЭСНИЙ ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

Их засаг-ОУИС-ийн бүрэлдэхүүн сургууль болох Үндэсний инженер технологийн сургуулийн эрдэмтэн багш нар, оюунлаг оюутан залуучууд та бүхнийхээ сургалт хүмүүжлийн их үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье.

ҮИТСургуулийн хамт олон бид Монгол улсын инженер, технологи, зочлох үйлчилгээний салбарт шинэ мэдлэг бүтээж, түгээн дэлгэрүүлдэг, тогтвортой хөгжлийн үзэл баримтлал бүхий Их Засаг олон улсын их сургуулийн шилдэг салбар сургуулийн нэг байж сургуулийнхаа хөгжилд далайцтай хувь нэмэр оруулах зорилготойгоор сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа төлөвлөн зохион байгуулж ирсэн.

Манай хамт олон бүрэлдэхүүн сургуулиуд дотроосоо сургалт хүмүүжил, соёл олон нийтийн ажил, сурах их үйлсээрээ үргэлжид түүчээлэгч байж өөрсдийн үнэт зүйлс болсон:

Үлгэр жишээч

Ихийг санаачлагч

Тогтвортой хөгжигч

Судлаач хамт олон байж чадна гэдэгт итгэл дүүрэн байна.

ҮИТС-ийн багш бүр эрдэмтэн судлаач, оюутан бүр манлайлан суралцагч байж, Монголын мянган мянган оюунлаг залуусын тэргүүнд эгнээнд алхаж, Аялал жуулчлал, Инженер, Мэдээлэл технологийн салбартаа инновацийг нэвтрүүлэгч шилдэг мэргэжилтэнгүүд болохын ерөөлийг дэвшүүлье.


Үндэсний Инженер Технологийн Сургууль нь 2001 оноос эхлэн Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний чиглэлээр элсэлт авч, сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн ба 2003 оноос Мэдээллийн Технологийн чиглэлээр, 2014 оноос сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн Инженерийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн. Өдгөө ҮИТС нь Барилгын инженерийн хөтөлбөр, Аялал жуулчлал зочлох үйлчилгээний хөтөлбөр, Цахилгааны инженерийн хөтөлбөр, Мэдээлэл технологийн хөтөлбөр, Гадаад хэлний хөтөлбөр гэсэн үндсэн 5 хөтөлбөрийн багийн эрдэмтэн багш нар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна.

  • Тус сургууль нь:
  • Барилгын инженер
  • Цахилгааны инженер
  • Дулааны инженер
  • Компьютер програм хангамж
  • Компьютер график дизайн
  • Аялал жуулчлалын менежмент
  • Зочлох үйлчилгээний

Хөтөлбөрийн нэр :Цахилгааны инженер :

Хөтөлбөрийн индекс: 071309

Хөтөлбөрийн зорилго: Өөрийн болон бүс нутгийн орны зах зээлийн эрэлт хэрэгцээг бүрэн хангасан үйлдвэрлэл, хэрэглээний аль ч салбарт ажиллах мэргэжлийнөндөр мэдлэг, инженерийн шийдэл гаргахтүвшинд судалгаа шинжилгээ хийх, өөрийгөө нээж хөгжүүлэн, багаар ажиллах чадвар,дадал эзэмшсэнцахилгааны инженербэлтгэхэд оршино.

Ажиллах хүрээ:

Эрчим хүчний салбар /Үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлт хэрэглэгч /, Хэрэглэгээний салбарт, Уул уурхай тээвэр хөнгөн хүнс ХАА гэх мэт салбарт ажиллах боломжтой. чиглэлээр мэргэжилтэнг бэлтгэн хөдөлмөрийн зах зээлд гаргаж байна.

Хөтөлбөрийн нэрМэргэжилЭЕШ 1, 2МэргэшилХугацаа
1Найруулах урлагНайруулагчМонгол хэл, Нийгэм судлал, Уp чадварын шалгалт4 жил
2Программ хангамжКомпьютер программ хангамжМатематик, Физик, Нийгэм судлал, Англи хэл4 жил
3Аялал жуулчлалАялал жуулчлалын менежментГазарзүй, Математик, Нийгэм судлал, Англи хэл4 жил
4Багш, сургуулийн өмнөх боловсролБагш, сургуулийн өмнөх боловсролМонгол хэл, Нийгэм судлал, Уp чадварын шалгалт4 жил
5Барилгын инженерчлэлИргэний ба үйлдвэрийн барилгын инженерМатематик, Физик, Нийгэм судлал, Англи хэл4 жил
6Нисэх техникийн механикНисэх техникийн механикМатематик, Физик, Нийгэм судлал, Англи хэл4 жил
7Мэдээллийн технологиСүлжээний инженерМатематик, Физик, Нийгэм судлал, Англи хэл4 жил
8Багш, Мэдээлэл зүйн боловсролБагш, Мэдээлэл зүйн боловсролМатематик, Нийгэм судлал, Англи хэл4 жил
9Багш, бага боловсролБагш, бага боловсролМонгол хэл, Математик, Уp чадварын шалгалт4 жил
10ТүүхТүүхч, түүхийн багшTүүx, Нийгэм судлал, Газарзүй, Монгол хэл4 жил
11Зураг авалтКино, тайз, дэлгэцийн зураглаачМонгол хэл, Нийгэм судлал, Уp чадварын шалгалт4 жил
12Цахилгааны инженерчлэл Цахилгааны инженерчлэл Математик, Физик, Нийгэм судлал, Англи хэл4 жил
13Жүжиглэх урлагЖүжигчинМонгол хэл, Нийгэм судлал, Уp чадварын шалгалт4 жил
14Зочлох үйлчилгээЗочид буудал, зоогийн газрын менежментНийгэм судлал, Монгол хэл, Tүүx4 жил
15Кибер аюулгүй байдалКибер аюулгүй байдалМатематик, Физик, Нийгэм судлал, Англи хэл4 жил
16Дулааны цахилгаан станцын инженерчлэлДулааны инженерМатематик, Физик, Нийгэм судлал, Англи хэл4 жил
17Сэтгэл судлалСэтгэл судлалНийгэм судлал, Математик, Moнгол хэл, Англи хэл4 жил
18Компьютерийн сүлжээКомпьютерийн сүлжээМатематик, Физик, Нийгэм судлал, Англи хэл4 жил
19График дизайнГрафик дизайнМатематик, Англи хэл, Урчадварын шалгалт4 жил
20Газар зохион байгуулалтГазар зохион байгуулалт, үнэлгээ, кадастрын мэргэжилтэнМатематик, Газарзүй, Англи хэл, Физик4 жил
21Сэтгүүл зүйСэтгүүлчМонгол хэл, Нийгэм судлал, Уp чадварын шалгалт4 жил