Blog
📢 Чингис хаан кампусын I курсийн оюутнуудад — IT SKILL: SMART DATA CHALLENGE 2025 эхэллээ!

Мэдээллийн технологийн тэнхимээс Чингис хаан кампусын I курсийн оюутнуудын дунд дата анализ, асуудал шийдвэрлэх чадвар болон дижитал мэдээлэл боловсруулах суурь мэдлэгийг хөгжүүлэх зорилготой “SMART DATA Challenge 2025” тэмцээнийг зохион байгуулж байна.

Энэхүү тэмцээн нь оюутнуудын мэдээлэлтэй ажиллах чадварыг бодитоор нэмэгдүүлж, ирээдүйн технологийн чиглэлийн ур чадвар эзэмшихэд ихээхэн дэмжлэг болох болно.

🗓 Хугацаа: 2025.12.12

📍 Байршил: Мэдээллийн технологийн төв – 101 тоот

👥 Оролцогчид: I курсийн бүх оюутнууд

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТЭНХИМ