Их Засаг их сургууль болон “Гүүд Нэйборс” Олон Улсын Төрийн Бус Байгууллага хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг дэмжих зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт Их Засаг их сургуулийн Хамтын ажиллагаа, маркетинг эрхэлсэн проректор Б.Мэндбаяр болон “Гүүд Нэйборс” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Жон Хун Сү нар гарын үсэг зурж, баталгаажуулав.
Хамтын ажиллагааны хүрээнд дараах чиглэлээр хамтран ажиллана. Үүнд:
🔹 Нийгмийн ажил болон холбогдох мэргэжлийн оюутнуудын мэргэжлийн дадлага, сайн дурын ажил
🔹 Хамтарсан судалгаа, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх
🔹 Чадавх бэхжүүлэх сургалт зохион байгуулах
🔹 Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр олон нийтэд чиглэсэн аян, арга хэмжээ зохион байгуулах
Хоёр жилийн хугацаанд хэрэгжих энэхүү хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулах анхны ажил болох “ДУЛААН ХӨЛ” хандивын аян амжилттай эхлээд байна.
❤️ БАГШ, ОЮУТАН, НИЙТ ХАМТ ОЛНОО “ДУЛААН ХӨЛ” ХАНДИВЫН АЯНД НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА.
Бусдад туслах чин хүсэл, өчүүхэн мэт санагдах тусламж бүхэн хэн нэгний амьдралд томоохон өөрчлөлт авчирдаг.
ӨГӨХ НЬ АВАХААСАА ЕРӨӨЛТЭЙ. ❤️