Blog
ИХ ЗАСАГ ИХ СУРГУУЛИЙН ТӨВ НОМЫН САН 24 ЦАГААР АЖИЛЛАНА

Их Засаг их сургуулийн оюутан, суралцагчдын бие даан суралцах, хичээлээ давтах, шалгалтдаа бэлтгэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор ИЗИС-ийн Төв номын санг 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 24 цагийн турш ажиллуулахаар боллоо.

Энэхүү үйл ажиллагаа нь суралцагчдад тав тухтай орчинд мэдлэг, боловсролоо дээшлүүлэх, бие даан суралцах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд чиглэж байна.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУГАЦАА: 2026.11.02–2026.11.13
АЖИЛЛАХ ЦАГ: 24 цаг

БҮРТГҮҮЛЭХЭД АНХААРАХ ЗҮЙЛС:

  • Бүртгэлийн мэдээллийг үнэн зөв бөглөх.
  • Оюутны үнэмлэх эсвэл иргэний үнэмлэхтэй ирэх.
  • Эцэг эх, асран хамгаалагч, ар гэрийнхэн болон байрны багшаас урьдчилан зөвшөөрөл авах.
  • Нэг удаагийн бүртгэл 10–50 оюутан, суралцагчийн хязгаартай.

АНХААРУУЛГА: 22:00 цагаас хойш номын сангийн хаалгыг хаах тул гаднаас нэвтрүүлэх болон дотроос гарах боломжгүй. Иймд бүртгүүлсэн оюутан, суралцагчид 22:00 цагаас өмнө номын санд ирсэн байна уу.

БҮРТГЭЛИЙН ТОО ХЯЗГААРТАЙ!

Та доорх холбоос болон QR кодоор нэвтэрч бүртгэлээ баталгаажуулна уу.

Их Засаг их сургууль оюутан, суралцагчдынхаа сурч хөгжих таатай орчныг бүрдүүлэх, эрдэм мэдлэгт тэмүүлэх хүсэл эрмэлзлийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаагаа тогтмол хэрэгжүүлж байна.

Image