CircleCircle

🎓 ТЭТГЭЛЭГ, ХӨНГӨЛӨЛТ


Чингис Хааны нэрэмжит Их Засаг Их Сургууль нь элсэгч, оюутнуудын сурлагын амжилт, авьяас чадвар, нийгмийн идэвхийг дэмжих зорилгоор төрөл бүрийн тэтгэлэг, хөнгөлөлтийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.

🏆 Элсэлтийн шалгалтын онооны хөнгөлөлт

800 оноо авсан элсэгч
➡️ Сургалтын төлбөрийн 100% хөнгөлөлт

650–799 оноо авсан элсэгч
➡️ Сургалтын төлбөрийн 50% хөнгөлөлт

🌍 "Супер оюутан" тэтгэлэг

"Супер оюутан" тэтгэлэгт шалгарсан оюутан жил бүр гадаадын их, дээд сургуульд 100%-ийн тэтгэлэгтэй суралцах боломжтой.

🥇 Олимпиадын амжилтын тэтгэлэг

Улсын болон олон улсын олимпиадад амжилт гаргасан элсэгчид сургалтын төлбөрөөс 20–100% хүртэл хөнгөлөлт эдэлнэ.

👨‍👩‍👧‍👦 Гэр бүлийн хөнгөлөлт

  • Нэг гэр бүлээс 2 оюутан суралцаж байвал нийт сургалтын төлбөрийн 10%-ийн хөнгөлөлт
  • Нэг гэр бүлээс 3 болон түүнээс дээш оюутан суралцаж байвал нийт сургалтын төлбөрийн 20%-ийн хөнгөлөлт

🎓 Төгсөгчдийн хөнгөлөлт

Их Засаг Лицей сургуулийн төгсөгч
➡️ Сургалтын төлбөрийн 10% хөнгөлөлт

Их Засаг Политехник коллежийн төгсөгч
➡️ Сургалтын төлбөрийн 15% хөнгөлөлт

⭐ Ректорын нэрэмжит тэтгэлэг

Таван улирал дараалан А үнэлгээтэй суралцсан оюутанд Ректорын нэрэмжит тэтгэлэг олгоно.

👑 Чингис хааны нэрэмжит тэтгэлэг

Зургаан улирал дараалан А үнэлгээтэй суралцсан оюутанд Чингис хааны нэрэмжит тэтгэлэг олгоно.

🏠 Орон нутгийн элсэгчдийн хөнгөлөлт

Баруун бүсийн 7 аймгаас элсэгчдэд эхний жилд дотуур байрны төлбөрөөс 20%-ийн хөнгөлөлт үзүүлнэ.

🎭 Урлаг, спортын тэтгэлэг

Урлаг, спортын өндөр амжилттай элсэгчдэд сургалтын төлбөрийн 100% хүртэл тэтгэлэг олгоно.

❤️ Нийгмийн халамжийн хөнгөлөлт

  • Хагас өнчин элсэгчид сургалтын төлбөрийн 10%-ийн хөнгөлөлт
  • 18 нас хүрээгүй элсэгчид 1-р курсын сургалтын төлбөрийн 10%-ийн хөнгөлөлт