АНАГААХ УХААНЫ СУРГУУЛЬ


АНАГААХ УХААНЫ СУРГУУЛЬ

Мэндчилгээ

ИХ ЗАСАГ АНАГААХ УХААНЫ СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт багш, эрдэмтэн судлаачид, эмч мэргэжилтнүүд, оюутан залуус, төгсөгчид, бидний үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажилладаг та бүхэндээ Их Засаг Анагаах ухааны сургуулийн хамт олны өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Их Засаг Анагаах ухааны сургууль нь орчин үеийн шинжлэх ухааны ололт, эмнэлзүйн дэвшлийг эзэмшсэн, хүнлэг сэтгэлтэй, ёс зүйтэй, үндэсний болон олон улсын эрэлт, шаардлагад нийцсэн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын цар хүрээ, түвшинг дээшлүүлэх, сургалт-эрдэм шинжилгээ-эмнэлзүйн нэгдлийг хангасан, инновацыг нэвтрүүлсэн сургууль болохоор зорин ажиллаж байна.

Дэлхийн анагаах ухааны боловсрол судлалын чиг хандлага нь технологийн үсрэнгүй хөгжил, нийгмийн хэрэгцээ болон эмнэлгийн тусламж үйлчилгээний өөрчлөлтийг даган маш хурдтай шинэчлэгдэж, хурдацтай хөгжлөөс хоцрохгүй байх, онол, эмнэлзүйн хичээлүүдийн уялдааг хангах, нотолгоо, судалгаанд суурилан хөтөлбөрийн шинэчлэл хийх, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхийг зөвлөж байна.

Тиймээс манай сургууль нь анх 2016 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл оюутнууд маань мэргэжлийн мэдлэг, чадвар эзэмшихийн зэрэгцээ орчин үеийн технологийг багаар ажиллан зөв ашигладаг, зөөлөн ур чадвартай мэргэжилтэн болон төлөвших асуудалд нь ихээхэн анхаарч байна.

Сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи, лабораториор тоноглогдсон сургалтын орчин болон эрдэмтэн багш нарын маань ур чадвар ирээдүйн чадварлаг хүний нөөцийг бэлтгэхэд найдвартай суурь болж байна.

Манай нэрийн хуудас болсон төгсөгчид эрүүл мэндийн салбарт амжилттай ажиллаж байгаа нь бидний нэгэн бахархал юм.

Анагаахын эрдэмд шамдан суралцах чин хүсэл эрмэлзэлтэй оюутан, залуусын өмнө манай эрдмийн их өргөөний үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

Та бүхний эрдэм номын цагаан мөр үргэлж гэрэлтэй байж, ирээдүйн зорилго бүхэн тань биелэх болтугай.

ИХ ЗАСАГ АНАГААХ УХААНЫ СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ

АНАГААХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР Т. АЛТАНЦЭЦЭГ

Түүхэн товчоон


ИЗИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн танилцуулга

ИЗИС-ийн Анагаах Ухааны Сургууль нь 2016 онд байгуулагдаж, анх удаа анагаахын мэргэжлээр элсэлт авч үйл ажиллагаагаа эхэлсэн. Өдгөө 10 дахь жилдээ тогтвортой хөгжиж, сургалтын чанар, орчин нөхцлийг жил бүр сайжруулан өргөжин ажиллаж байна.

2021–2022 оны хичээлийн жилээс НАС-ын анги Шүдний эмчийн мэргэжил, 2022–2023 оны хичээлийн жилээс Сувилахуйн хөтөлбөрөөр элсэлт авч, энэ хичээлийн жилд Хүний их эмч мэргэжлээр анхны төгсөлтөө хийх гэж байна. Одоогоор тус сургуульд 300 гаруй оюутан, 30 гаруй багш суралцаж, ажиллаж байна.

Сургалтын орчин, материаллаг бааз

Их Засаг АУС нь 1386 м² талбай бүхий, нэг дор 750 хүртэлх оюутан хичээллэх хүчин чадалтай өөрийн хичээлийн байртай.

Тус байранд дараах сургалтын орчин бүрдсэн байна.

Лекцийн танхим

  • 90–200 суудалтай 2 лекцийн танхим

Лаборатори, танхимууд

  • Анатоми
  • Эмгэг анатоми
  • Физиологи
  • Гистологи
  • Дархлал судлал, бичил амь судлал
  • Хими ба биохими
  • Биологи, молекул биологи
  • Онош зүй
  • Мэс засал
  • Уламжлалт анагаах ухааны лаборатори
  • НАС-ын лаборатори
  • НАС-ын танхим
  • Англи хэлний танхим
  • Яаралтай тусламжийн танхим
  • Сувилахуйн ур чадварын лаборатори
  • Сувилахуйн хичээлийн танхим
  • 3D принтер бүхий компьютерийн лаборатори
  • Англи хэлний кабинет

Эдгээрээс гадна 10 гаруй лаборатори, кабинет, 30 гаруй семинарын өрөө ашиглан сургалтаа зохион байгуулж байна.

Материаллаг баазаа бэхжүүлэх бодлого

Төв сургуулийн зүгээс лаборатори, кабинетийг жил бүр шинэ багаж, тоног төхөөрөмжөөр нэмэгдүүлэн тохижуулахад жилдээ 50–60 сая төгрөг тогтмол төсөвлөн зарцуулж байна.

Мөн сургуулийн спорт заал хичээлийн болон секц, дугуйлангийн үйл ажиллагаанд бүрэн ашиглагддаг.

Сургалтын бааз эмнэлгүүд

ИЗИС-ийн Анагаах Ухааны Сургууль нь дараах эмнэлгүүдтэй сургалтын баазын гэрээтэй хамтран ажилладаг.

  • 60 ортой “Уран ачлал” эмнэлэг, сувилал
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувилал, цэцэрлэг
  • БЗД-ийн нэгдсэн эмнэлэг
  • Зэвсэгт хүчний төв госпиталь
  • Хавдар судлалын үндэсний төв
  • Хаан мед эмнэлэг
  • Улаанбаатар Сонгдо
  • Бусад томоохон клиникийн эмнэлгүүд

Эдгээр байгууллагуудтай хамтран клиник дадлага, туршлагын орчин бүрдүүлэн ажиллаж байна.

ИЗИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн онцлог, давуу тал

  • Өөрийн бие даасан, бүрэн тоноглогдсон хичээлийн байр
  • 1386 м² талбай
  • 750 хүртэл оюутан хүлээн авах хүчин чадал
  • 90–200 суудалтай 2 том лекцийн танхим
  • 20+ лаборатори, кабинет, семинарын өрөө

Номын сан, оюутны үйлчилгээ

Төв номын санд Анагаахын номын сангийн тусгай хэсэг ажилладаг.

Жил бүр АУС-ийн захиалгаар 3–5 сая төгрөгийн шинэ ном, сурах бичиг худалдан авч номын сангийн фондоо баяжуулж байна.

Оюутнуудын сурах орчныг дэмжих зорилгоор:

  • 2 хүнсний буфет
  • Хувилах, олшруулах нэгж

байнгын үйлчилгээг үзүүлж байна.

Хөтөлбөрүүд, хөгжлийн бодлого

Анагаах Ухааны Сургууль нь дараах хөтөлбөрүүдээр элсэлт авч сургалт явуулах эрхтэй.

  • Анагаах ухаан
  • Нийгмийн эрүүл мэнд
  • Уламжлалт анагаах ухаан
  • НАС
  • Эм зүй
  • Сувилахуй

Мөн сургалтын чанарыг тогтвортой хадгалах, залгамж халааг бүрдүүлэх зорилгоор орчин үеийн залуу, дунд, ахмад багш нарын харьцаатай багшлах бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж байна.

Онцлог давуу тал


ИЗИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн Онцлог Давуу Тал

1. Өөрийн бие даасан, бүрэн тоноглогдсон хичээлийн байр

  • 1386 м² талбайтай
  • 750 хүртэл оюутан хүлээн авах хүчин чадалтай
  • 90–200 суудалтай 2 том лекцийн танхимтай
  • 20+ лаборатори, кабинет, семинарын өрөөтэй

2. Орчин үеийн лаборатори, практик сургалтын орчин

  • Анатоми, физиологи, гистологи, дархлал судлал, бичил амь судлал, мэс засал, сувилахуйн ур чадварын лабораториуд
  • 3D принтер бүхий компьютерийн лаборатори
  • Шинэчлэгдсэн тоног төхөөрөмжид жил бүр 50–60 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгддэг

3. Эмнэлэг–сургалтын өргөн баазтай

  • 60 ортой “Уран ачлал” эмнэлэг, сувилал
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв, сувиллын цэцэрлэг
  • БЗД-ийн нэгдсэн эмнэлэг, Зэвсэгт хүчний төв эмнэлэг болон улсын хэмжээний томоохон эмнэлгүүдтэй сургалтын гэрээтэй

4. Чанартай, туршлагатай багшлах бүрэлдэхүүн

  • 30 гаруй профессор, доктор, магистр цолтой багш ажилладаг
  • Залуу–дунд–ахмад үеийн тэнцсэн бүтэцтэй
  • Судалгаанд суурилсан багшлах арга зүйг нэвтрүүлдэг

5. Оюутан төвтэй суралцах орчин

  • 2 хүнсний буфет, хувилах үйлчилгээ
  • Орон нутгийн оюутнуудад дотуур байрны боломж
  • Олон талын дэмжлэг үйлчилгээ: эрүүл мэнд, сэтгэлзүй, сургалтын зөвлөгөө

6. Номын сангийн баялаг фонд

  • Жил бүр 3–5 сая төгрөгийн шинэ сурах бичиг, гарын авлага нэмэгддэг
  • Анагаахын тусгай номын сангийн булан ажилладаг

7. Олон хөтөлбөртэй, цаашдын хөгжлийн тодорхой бодлоготой

  • Анагаах ухаан, Нийгмийн эрүүл мэнд, Уламжлалт анагаах ухаан, НАС, Эм зүй, Сувилахуйн хөтөлбөрүүдтэй
  • Хөтөлбөр тус бүрийн материаллаг бааз, лабораторийг үе шаттай нэмэгдүүлж өргөжүүлэх хөгжлийн төлөвлөгөөтэй

8. Мэргэжлийн ур чадвар төлөвшүүлэх дадлага–сургалт

  • Клиникийн дадлага, ур чадварын сургалтыг бодит орчинд тасралтгүй явуулдаг
  • Эмнэлэг, сувилал, лабораторийн орчинд ажиллаж сурах боломж өргөн

Хөтөлбөр

№Хөтөлбөрийн нэрМэргэжилЭЕШ 1, 2МэргэшилХугацаа
1🦷НҮҮР АМ СУДЛАЛ🦷 ШҮДНИЙ ИХ ЭМЧХими(490), Математик, Биологи(490), Фикзик(490)5 жил/year
2🏥 СУВИЛАХУЙ🏥 СУВИЛАХУЙХими(410), Биологи(410), Ур чадварын шалгалт(450)4 жил/year
3🩺АНАГААХ УХААН🩺 ХҮНИЙ ИХ ЭМЧХими(490), Нийгэм судлал(490), Англи хэл(490)6 жил/year
4🩺НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД 🩺 НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД СУДЛААЧБиологи(490), Англи хэл(490), Хими(490), Нийгэм судлал(490)5 жил/year
5🌿УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН🌿 УЛАМЖЛАЛТЫН ИХ ЭМЧХими(440), Математик(440), Биологи(490), Фикзик(490)6 жил/year
6💊ЭМ ЗҮЙ 💊 ЭМ ЗҮЙЧХими(490), Математик, Биологи(490), Фикзик(490)5 жил/year

Багш нар


Сургуулийн мэдээлэл