Blog
ИХ ЗАСАГ АНАГААХ УХААНЫ СУРГУУЛЬ “ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ”-ӨӨ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Их Засаг Анагаах Ухааны Сургуулийн АУ-ы доктор, профессор Б.Цацралт-Од захиралтай хамт олон “Хөдөлмөрийн өдөрлөг”-ийг 2026 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Их Засаг Их Сургуулийн Чингис хаан кампусын Event Hall-д амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгийн үйл ажиллагааг Чингис хаан кампусын захирал Б.Мэндбаяр нээж, төгсөгчдөдөө сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн мэндчилгээ дэвшүүлэв.

Тус өдөрлөгт Их Засаг Анагаах Ухааны Сургуультай хамтран ажилладаг эрүүл мэндийн байгууллагууд оролцож, төгсөгч оюутнуудад ажлын байрны танилцуулга хийж, урилга гардууллаа. Үүнд:

• Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг
• Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг
• Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв
• Хавдар Судлалын Үндэсний Төв
• НЭМГ-ын харьяа “Өргөө” амаржих газар
• “Хүрээ” амаржих газар
• Нийслэлийн хүүхдийн сэргээн засах “Бяцхан тэмүүлэл” сувилал
• Улаанбаатар Сонгдо эмнэлэг
• Оргил рашаан сувилал
• “Сорхон дент” эмнэлэг

Ажлын байрны урилгаас дурдвал:

• Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг – 6 урилга
• Хавдар Судлалын Үндэсний Төв – 7 урилга
• “Хүрээ” амаржих газар – 4 урилга

Ийнхүү төгсөгч оюутнууд маань оюутны ширээнээс ажлын гараагаа эхлүүлэх боломжоо нээж, мэргэжлээрээ амжилт гарган, Их Засаг Их Сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөнө гэдэгт итгэлтэй байна.

Нийт төгсөгчдөдөө ажлын өндөр амжилт, аз жаргал, эрүүл энхийг хүсье!

  • Thumbnail