ЧИНГИС СООСЭ СУРГУУЛЬ


ЧИНГИС СООСЭ  СУРГУУЛЬ

Мэндчилгээ

Эрхэм хүндэт эцэг эхчүүд, оюутан залуус, хамтран ажиллагч байгууллагууд болон манай сургуулийг зорин хандсан эрхэм таны амгаланг айлтгая.

Их Засаг Чингис Соосэ сургууль нь мэдлэг, ур чадвар, ёс зүйг эрхэмлэсэн, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай хүний нөөцийг бэлтгэх эрхэм зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж байна.

Бид Олон улсын харилцаа, Гадаад хэлний орчуулга, Олон улсын эрх зүй, Олон улс, орон судлал, Агаарын тээвэр, Нисэх техникийн механик зэрэг эрэлт хэрэгцээ өндөртэй мэргэжлийн чиглэлээр 7000 гаруй төгсөгчийг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэн гаргаж, тэдгээр төгсөгчид маань төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага болон мэргэжлийн салбартаа манлайлан ажиллаж байна. Манай хамт олон сургалтын чанар, хүртээмж, үр өгөөжийг тасралтгүй сайжруулахын зэрэгцээ судалгаа, инновац, бүтээлч сэтгэлгээг дэмжсэн сургалтын орчныг бүрдүүлж, зөв хандлага, төлөвшил, мэргэжлийн өндөр ёс зүй бүхий иргэдийг төлөвшүүлэхэд онцгойлон анхаарч ажилладаг. Даяаршлын эрин үед боловсрол бол хувь хүний хөгжил төдийгүй улс үндэстний ирээдүйн баталгаа билээ. Иймээс бид мэдлэгээр манлайлсан, хариуцлагаар төлөвшсөн, эх оронч үзэлтэй, дэлхийн иргэн чанарыг эрхэмлэсэн төгсөгчдийг бэлтгэн гаргах үйлсдээ үнэнчээр зүтгэсээр байх болно.

Та бүхэнд эрдмийн их өргөөний үүд хаалга үргэлж нээлттэй байх бөгөөд сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн: Их Засаг Чингис Соосэ сургуулийн захиралН.Булганаа

Түүхэн товчоон


Их Засаг Чингис Соосэ сургууль нь 2000 оноос хойш сургалтыг оюутан залуусын мэдлэг чадвар, төлөвшлийг хөгжүүлэх зорилгоор боловсролын үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Манай сургууль нь Олон улсын харилцааны ажилтан, Гадаад хэлний орчуулагч, Олон улсын эрх зүйч, Олон улс, орон судлал, 2+2 Агаарын тээвэр, Нисэх техникийн механикчиглэлээр 7000 гаруй мэргэжилтэн төгсгөн гаргаад байгаа Их Засаг их сургуулийн томоохон бүрэлдэхүүн сургуулиудын нэг юм.

Их Засаг Чингис Соосэ сургуульд:

  • Олон улсын харилцааны ажилтан
  • Гадаад хэлний орчуулагч
  • Олон улсын эрх зүйч
  • Олон улс, орон судлал
  • 2+2 Агаарын тээвэр, Нисэх техникийн механикчиглэлээр 500 гаруй оюутан одоогийн байдлаарсуралцаж байна.

Дээр дурдсан мэргэжлээр 7000 гаруй төгсөгчийг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэн гаргаж, тэдгээр төгсөгчид маань төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага болон мэргэжлийн салбартаа манлайлан ажиллаж байна. Манай хамт олон сургалтын чанар, хүртээмж, үр өгөөжийг тасралтгүй сайжруулахын зэрэгцээ судалгаа, инновац, бүтээлч сэтгэлгээг дэмжсэн сургалтын орчныг бүрдүүлж, зөв хандлага, төлөвшил, мэргэжлийн өндөр ёс зүй бүхий иргэдийг төлөвшүүлэхэд онцгойлон анхаарч ажилладаг. Төгсөгчдийн 70 гаруй хувь нь төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, хууль хяналтын байгууллагуудад нэр хүндтэй ажиллаж байна.

Их Засаг Чингис Соосэ сургууль нь бусад салбар сургуулиудтай мөр зэрэгцэн ИЗИС-ийн зорилго, зорилт, бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулан, сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэх, оюутан суралцагчдын суралцах таатай орчныг бүрдүүлэх, багш, оюутнуудын идэвх санаачилгыг хөхүүлэн дэмжин “Оюуны хүч-амжилтын үндэс” уриатайгаар сургалт, эрдэм шинжилгээ, соёл олон нийтийн ажлыг амжилттай зохион байгуулан ажиллаж байна.

Тус сургууль нь“Оюутны намар” урлагийн их наадмын 10 удаагийн Шилдгийн шилдэг сургууль, “Бага олимп” спортын наадмын 2 удаагийн шилдэг, ИЗИС-ийн Сагсан бөмбөгийн 13 удаагийн аварга, Хөл бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээний тэргүүн байрын шагналт, Таеквондогийн оюутны улсын аварга шалгаруулах тэмцээний тэргүүн байрын шагналт, ИЗИС-ийн Шилдэг тохижилттой сургууль юм.

Их Засаг Чингис соосэ сургуульд суралцаж буй оюутнууд өөрийн авъяас чадвар, шинэ санаа санаачилгаа хөгжүүлэх бүрэн боломжоор хангагдсан бөгөөд үүний тод жишээ нь жил бүр ИЗИС-ийн захиргаанаас зохион байгуулагддаг Супер студент тэтгэлэгт хөтөлбөр юм. Уг хөтөлбөрийн хүрээнд тус сургуулийн 10 гаруй оюутан Япон, БНСУ, АНУ-д нэг жил үнэ төлбөргүй суралцах эрхээр шагнагдан суралцаад ирсэн юм.

Оюутан суралцагчдын эрдэм судалгааны ажлыг дэмжих, тэднийг судалгаа шинжилгээ хийх арга барилтай болгох, хөгжүүлэх зорилгоор зохион байгуулагддаг “Их засаг-Орчин үе”, Ж. Цэвээний нэрэмжит “Нэрт соён гэгэрүүлэгчид” намтар судлал, “Олон улсын харилцаа ба глобалчлал” зэрэг оюутны эрдэм шинжилгээний хурлуудад тус сургуулийн оюутнууд хүчтэй өрсөлдөгч байж, тэргүүн болон шагналт байруудад шалгарсан амжилтуудыг үзүүлсээр байна.

Онцлог давуу тал

Сургуулийн эрхэм зорилго

ИЗИС-ийн эрхэм зорилго, зорилтын хүрээнд Их Засаг Чингис соосэ сургууль нь “Эрх зүй, Олон улсын эрх зүй, Олон улсын харилцааны салбарт шилдэг боловсон хүчин нийлүүлдэг, шинэ мэдлэг бүтээж, түгээн дэлгэрүүлдэг тогтвортой хөгжлийн үзэл баримтлал бүхий Их засаг их сургуулийн шилдэг салбар сургуулийн нэг байж сургуулийнхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулна” гэсэн эрхэм зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна. Жил бүр тодорхой зорилтуудыг дэвшүүлэн хэрэгжүүлдэг бөгөөд ажлаа жил, улирал, 7 хоног тутам төлөвлөн ажилладаг.

Давуу тал

  • Мэргэжлийн хичээлээс гадна япон, хятад, солонгос хэлийг сонгон судалдаг.
  • Оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, Япон, БНСАУ, БНХАУ-дад цалинтай дадлага хийлгэдэг.
  • Супер студент тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, гадаадын нэр хүндтэй их дээд сургуулиудад 100% тэтгэлэгтэйгээр суралцах боломжтой.
  • Үндэсний түүх соёлоо дээдэлдэг, ёс суртахууны зөв төлөвшилтэй, гадаад хэл, компьютерийн мэдлэг чадварыг эзэмшсэн, онол, практикийг хослуулан багаар ажиллах чадвартай эрх зүй, олон улсын эрх зүй, олон улсын харилцаа чиглэлээр мэргэжилтэн бэлтгэн гаргадаг.
  • Оюутан залуусыг бүх талаар хөгжих боломжоор хангаж, мэргэжлийн АСТ, Эрдэм шинжилгээний хурал, илтгэл, олимпиад, мэтгэлцээн, хэлэлцүүлэгт оролцоход санхүүгийн тусламж дэмжлэг үзүүлдэг.
  • Оюутан суралцагчдын санал санаачилгыг дэмжин, өөрсдийнх нь байгуулсан сайн дурын байгууллага, клубуудын үйл ажиллагааг дэмжин ажилладаг. Тэдний явуулж буй үйл ажиллагаагаар дамжуулан оюутнуудын бие даан суралцах чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх бүрэн боломжийг нээж өгдөг.Тус сургуульд 10 гаруй оюутны үүсгэл санаачилгын байгууллага ажиллаж байна.
  • Төгсөгчдийн 70-аас дээш хувь нь ажлын байртай. Салбар салбартаа нэр хүндтэй ажиллаж байна.

Хичээлийн байр

СХД-ийн 27-р хороонд байршилтай, 1424 метр квадрат талбай бүхий 3 давхар хичээлийн байртай.

Хичээлийн байрны багтаамж

1500 гаруй оюутан суралцах багтаамжтай.

Лаборатори, анги танхим

Их засаг Чингис соосэ сургуульд 35 анги танхим, 2 лекцийн заал, цогц боловсролыг хөгжүүлэх хөтөлбөрийн кабинет, 48 компьютер бүхий 1 лабораторитой.

Номын сан

Их Засаг Чингис соосэ сургуулийн номын сан 100 хүний суудалтай. 24 цагийн үйл ажиллагаатай, 18 мянган төрлийн 66 мянга гаруй номтой.

Спорт заал

Хичээл сургалтын үйл ажиллагаа явуулахаас гадна хичээлийн бус цагаар сагсан бөмбөг, волейбол, үндэсний бөхийн секц дугуйлан хичээллэдэг.

  • Thumbnail
  • Thumbnail

ЧИНГИС СООСЭ  СУРГУУЛЬ

Онцлог давуу тал


Сургуулийн эрхэм зорилго

ИЗОУИС-ийн эрхэм зорилго, зорилтынхүрээнд Чингис соосэ сургууль нь “Эрх зүй, олон улсын эрх зүй, олон улсын харилцааны салбарт шилдэгболовсон хүчин нийлүүлдэг, шинэ мэдлэг бүтээж, түгээн дэлгэрүүлдэг тогтвортой хөгжлийн үзэл баримтлал бүхий Их засаг их сургуулийн шилдэг салбар сургуулийн нэг байж сургуулийнхаахөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулна” гэсэн эрхэм зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна.Жил бүр тодорхой зорилтуудыг дэвшүүлэн хэрэгжүүлдэг бөгөөд ажлаажил, улирал, 7 хоног тутам төлөвлөн ажилладаг.

  1. Давуу тал
  • Үндэсний түүх соёлоо дээдэлдэг, ёс суртахууны зөв төлөвшилтэй, гадаад хэл, компьютерийн мэдлэг чадварыг эзэмшсэн, онол, практикийг хослуулан багаар ажиллах чадвартай эрх зүй, олон улсын эрх зүй, олон улсын харилцаа чиглэлээр мэргэжилтэн бэлтгэн гаргадаг
  • Мэргэжлийн хичээлээс гадна япон, хятад, солонгос хэлийг сонгон судалдаг.
  • Оюутан залуусыг бүх талаар хөгжих боломжоор хангаж, мэргэжлийн АСТ, олимпиад, мэтгэлцээн, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэгт оролцоход санхүүгийн тусламж дэмжлэг үзүүлдэг.
  • Оюутан суралцагчдын санал санаачилгыг дэмжин, өөрсдийнх нь байгуулсан сайн дурын байгууллага, клубуудын үйл ажиллагааг хөхүүлэн дэмжин ажилладаг. Тэдний явуулж буй үйл ажиллагаагаар дамжуулан оюутнуудын бие даан суралцах чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх бүрэн боломжийг нээж өгдөг.Тус сургуульд 10 гаруй оюутны үүсгэл санаачилгын байгууллага ажиллаж байна.
  • Оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, Япон улсад цалинтай дадлага хийлгэдэг.
  • Супер студент тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, гадаадын нэр хүндтэй их дээд сургуулиудад 100% тэтгэлэгтэйгээр суралцах боломжтой.
  • Төгсөгчдийн 70-аас дээш хувь нь ажлын байртай. Салбар салбартаа нэр хүндтэй ажиллаж байна.
  1. Хичээлийн байр

СХД-ийн 27-р хороонд байршилтай,1424 метр квадрат талбай бүхий 3 давхар хичээлийн байртай

  1. Хичээлийн байрны багтаамж

1200 гаруй оюутан суралцах багтаамжтай.

  1. Лаборатори, анги танхим

Их засаг Чингис соосэ сургуульд 33 анги танхим, 2 лекцийн заал, цогц боловсролыг хөгжүүлэх хөтөлбөрийн кабинет, 48 компьютер бүхий 1 лабораторитой.

Номын сан

Их засаг Чингис соосэ сургуулийн номын сан 100 хүний суудалтай. 24 цагийн үйл ажиллагаатай, 18 мянган төрлийн 66 мянга гаруй номтой

Спорт заал

Хичээл сургалтын үйл ажиллагаа явуулахаас гадна хичээлийн бус цагаар сагсан бөмбөг, волейбол, үндэсний бөхийн секц дугуйлан хичээллэдэг.

🏫 Анги танхимуудын зургууд:

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail

Чингэс-Соосэ скем зураг

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail

Чингэс-Соосэ дотуур байр скем зураг

  • Thumbnail
  • Thumbnail

Хөтөлбөр

Хөтөлбөрийн нэрМэргэжилЭЕШ 1, 2МэргэшилХугацаа
1🌍 ОЛОН УЛС, ОРОН СУДЛАЛ🌍 ОРОН СУДЛААЧ, ОРЧУУЛАГЧ/Англи, Хятад, Солонгос/Англи хэл(490), Opoc хэл(490), Нийгэм судлал(490), Tүүx(490)4 жил/year
2🌐ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА🌐 ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ АЖИЛТАНАнгли хэл(490), Opoc хэл(490), Нийгэм судлал(490), Түүх(490)4 жил/year
3🌐ЭРХ ЗҮЙ🌐 ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙЧНийгэм судлал (490), Математик (490), Англи хэл (490)4 жил/year
4✈️ НИСЭХ ТЕХНИКИЙН МЕХАНИК✈️Онгоцны нисгэгч, Онгоцны инженер, Бүхээгийн ажилтанМатематик(490), Физик(490), Нийгэм судлал(450), Англи хэл(450)4 жил/year
5🌐ГАДААД ХЭЛНИЙ ОРЧУУЛГА🌐 ОРЧУУЛАГЧ (Англи, Хятад, Солонгос)Англи хэл(490), Opoc хэл(490), Нийгэм судлал(490), Монгол хэл(490)4 жил/year

Багш нар