Blog
ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ТУЛГАМДСАН АСУУДАЛ: ОДОО БА ИРЭЭДҮЙ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Их Засаг Их Сургууль, Их Засаг Чингис Соосэ сургуулиас хамтран зохион байгуулсан “Олон улсын харилцааны тулгамдсан асуудал: Одоо ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал багш, судлаачид болон оюутнуудын дунд амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн хурал нь 2026 оны 5 дугаар сарын 09-ний өдөр буюу Агуу их Ялалтын түүхт 81 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдсанаараа онцлог байв.

Хурлын хүрээнд Их Засаг Чингис Соосэ кампуст байрлах 1945 оны Ялтын гэрээний түүхэн ач холбогдлыг дурсах Ялтын хөшөөнд Их Засаг Их Сургуулийн удирдлагууд, багш нар болон ОХУ-аас хүрэлцэн ирсэн зочид хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.

Эрдэм шинжилгээний хурлын хүндэт зочдоор:
• Их Засаг Их Сургуулийн I проректор, Монгол Улсын гавьяат багш, ШУ-ны доктор (Sc.D), профессор Ж.Цэцэгмаа
• Сургалт үйл ажиллагаа эрхэлсэн проректор, доктор (Ph.D), дэд профессор Г.Туяа
• Маркетинг, хүний хөгжил эрхэлсэн проректор Б.Мэндбаяр
• ОХУ-ын Доржи Банзаровын нэрэмжит Буриад улсын их сургуулийн эрдэмтэн, профессорууд, дипломатчид болон салбар сургуулийн удирдлагууд оролцлоо.

Тус хурлын багш, судлаачдын ангилалд гадаад, дотоодын 20 гаруй судлаач илтгэлээ ирүүлснээс шилдэг 16 илтгэлийг хэлэлцүүлж, олон улсын харилцаанд тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлагын талаар үр өгөөжтэй эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг өрнүүлэв.

Мөн оюутны ангилалд шилдэг 15 илтгэлийг хэлэлцүүлж, судлаач оюутнуудын бүтээлийг шалгарууллаа.

🥇 Тэргүүн байр: Их Засаг – Чингис Соосэ сургуулийн оюутан Г.Жинжий
🥈 Дэд байр: МУИС-ийн оюутан С.Оюундарь
🥉 Гутгаар байр: Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн оюутан О.Бадмаараг

Эрдэм шинжилгээний хурлыг хамтран зохион байгуулж, оролцсон нийт эрдэмтэн судлаачид, багш, оюутнууддаа талархал илэрхийлье.

  • Thumbnail