Blog
ИХ ЗАСАГ ИХ СУРГУУЛИЙН ДАРХАН САЛБАР СУРГУУЛЬ ОЮУТНЫ УРЛАГИЙН XXIII ИХ НААДМААС III БАЙР ХҮРТЛЭЭ

Дархан-Уул аймгийн их, дээд сургууль, коллежуудын оюутнуудын авьяас чадвар, урлагийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой Оюутны урлагийн XXIII их наадам амжилттай зохион байгуулагдлаа.

Тус наадамд Дархан-Уул аймгийн их, дээд сургууль, коллежуудын авьяаслаг оюутнууд оролцож, урлагийн олон төрлөөр өрсөлдсөнөөс Их Засаг их сургуулийн Дархан салбар сургуулийн оюутнууд амжилттай оролцон, III байр эзэлсэн бахдам амжилт гаргалаа.

Мөн тус сургуулийн Эрх зүйн I курсийн оюутан Баттөгсийн Уянга урлагийн онцгой авьяас, ур чадвараараа бусдыгаа манлайлан, наадмын хамгийн авьяаслаг оюутанд олгодог “Авьяасын далай” цорын ганц цомын эзэн болж, 1,000,000 төгрөгийн мөнгөн шагнал хүртсэн нь онцлох үйл явдал боллоо.

Энэхүү амжилт нь Их Засаг их сургуулийн Дархан салбар сургуулийн оюутнууд зөвхөн сурлага, мэдлэг боловсролоороо төдийгүй урлаг, авьяас чадвар, бүтээлч сэтгэлгээгээрээ манлайлж буйн тод илэрхийлэл юм.

Сурлагаар манлайлж, авьяасаар гялалзсан Их Засаг–Дархан салбар сургуулийн нийт оюутнууддаа халуун баяр хүргэж, цаашдын сурлага, урлаг, бүтээлч үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе!

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail