Blog
ИХ ЗАСАГ ИХ СУРГУУЛЬ ОЮУТНЫ ШИГШЭЭ БАГТАА ИЖ БҮРЭН ӨМСГӨЛ, ТОГЛОЛТЫН ТЕХНИК ХЭРЭГСЛИЙГ ГАРДУУЛЛАА

Монголын Волейболын Холбооноос (МВХ) 2026–2027 оны хичээлийн жилд түүхэндээ анх удаа их, дээд сургуулиудын оюутны лигийн волейболын тэмцээнийг зохион байгуулж байна.

Тус тэмцээнд Их Засаг их сургуулийг төлөөлөн оролцох I, II дивизионы оюутны шигшээ багийн тамирчдад зориулсан иж бүрэн спортын өмсгөлийг гардуулан өглөө.

Мөн Их Засаг их сургуулийн байранд зохион байгуулагдах хэсгийн тоглолтуудын бэлтгэл, зохион байгуулалтыг хангах зорилгоор шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн юм.

Энэхүү дэмжлэг нь оюутан тамирчдын спортын хөгжил, ур чадвар, багийн нэгдмэл байдлыг дэмжихийн зэрэгцээ волейболын спортыг их, дээд сургуулийн орчинд хөгжүүлэх, оюутны спортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Их Засаг их сургууль оюутан тамирчдаа бүх талаар дэмжин, спортын амжилт гаргах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна.

Оюутан тамирчдадаа тэмцээнд нь өндөр амжилт хүсье!

ИТГЭЛТЭЙ ИРЭЭДҮЙ – ИХ ЗАСАГ ИХ СУРГУУЛЬ

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail