Их Засаг хууль батлагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдах “Их Засаг–Орчин үе” олон улсын оюутны эрдэм шинжилгээний хурал-д Монгол Улсын болон гадаадын их, дээд сургуулийн нийт оюутнуудыг өргөнөөр оролцохыг урьж байна.
Тус хурал нь оюутан залуусын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, судалгааны үр дүн, шинэлэг санаа, бүтээлч сэтгэлгээг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, мэдлэг туршлагаа солилцох боломжийг бүрдүүлэх зорилготой юм.
Хурлын хөтөлбөр:
Хурал зохион байгуулагдах газар:
Их Засаг их сургуулийн төв байр.
Илтгэл хүлээн авах хугацаа:
2026 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 18:00 цаг хүртэл.
Илтгэл хүлээн авах цахим хаяг:
Лавлах утас:
8800-7553, 8877-2040
Оюутан залуус та бүхнийг судалгааны бүтээлээ танилцуулж, эрдэм шинжилгээний мэдлэг, туршлагаа солилцон, олон улсын эрдэм шинжилгээний үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг урьж байна!