Blog
“ИХ ЗАВСАРЛАГА” АРГА ХЭМЖЭЭНД GUYS ХАМТЛАГ ОРОЛЦОНО

Их Засаг их сургуулийн оюутан, залуусын хүсэн хүлээдэг “Их завсарлага” арга хэмжээ энэ удаа онцгой зочинтойгоор зохион байгуулагдах гэж байна.

Монголын рок, поп хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, уран бүтээлээрээ танигдсан GUYS хамтлаг Их Засаг их сургуулийн тайзнаа хүрэлцэн ирж, оюутан залуустайгаа нэгэн өдрийг дуу хөгжим, эрч хүч, баяр хөөрөөр дүүрэн өнгөрүүлэх гэж байна.

Арга хэмжээний мэдээлэл:

  • 📅 Огноо: 2026 оны 11 дүгээр сарын 11
  • 🕛 Цаг: 12:00
  • 📍 Байршил: Их Засаг их сургууль, EVENT HALL
  • 🎤 Онцгой зочин: GUYS хамтлаг

Оюутан залуус та бүхнийг “Их завсарлага” арга хэмжээнд хүрэлцэн ирж, GUYS хамтлагийн уран бүтээлийг хамтдаа сонсон, мартагдашгүй дурсамж бүтээхийг урьж байна.

ARE YOU READY, IZU? 🔥