ИХ ЗАСАГ КИНГС БҮРЭН ДУНД СУРГУУЬ


ИХ ЗАСАГ КИНГС БҮРЭН ДУНД СУРГУУЬ

Мэндчилгээ

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

30 гаруй жилийн арвин түүхтэй Их Засаг их сургуулийн бүрэлдэхүүн “Их Засаг Кингс Скүүл” бүрэн дунд сургуульд суралцаж буй болон ирээдүйд сонголтоо хийн суралцах нийт суралцагчид, эцэг эхчүүд та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, талархал илэрхийлье!

“Их Засаг Кингс Скүүл” бүрэн дунд сургууль нь хүүхэд бүрд суралцах таатай орчин бүрдүүлж, их, дээд сургуульд амжилттай суралцах, ажил мэргэжлээ зөв сонгох, бие даан амьдрах болон нийгэмд хариуцлагатайгаар оролцоход бэлтгэх бүхий л боломжийг хангасан сургууль юм.

Уламжлалт хүмүүжлийг орчин цагийн бүтээлч сэтгэлгээ, дижитал ур чадвар, хэлний мэдлэг, ирээдүйн чадамжтай хослуулан хөгжүүлж, хүүхэд бүрд хүрч ажиллах багшлах чадварлаг хүний нөөц бидэнд бий.

Монголын ирээдүйг бүтээгч, эх орныхоо эзэд болсон зөв хандлага, төлөвшилтэй, иргэний ухамсар, ёс зүйтэй, тогтвортой хөгжлийн мэдлэгтэй, монголынхоо соёлын өв, ёс заншлаа дээдлэгч бие даасан хүмүүнлэг иргэнийг бэлтгэх зорилго дэвшүүлэн хичээнгүйлэн ажиллах болно.

Бид өвөг дээдсийн “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэсэн ухаант сургаалыг нэхэн санаж, монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсэд суурилсан “Эрдэм мэдлэгтэй, хүнлэг, хариуцлагатай иргэн” төлөвшүүлэх их үйлсэд суралцагсад, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүдийн гурвалсан холбоог үргэлж эрхэмлэн ажиллах болно.

Бид “Монгол ухаанаар дэлхийн боловсролыг бүтээж, ирээдүйн манлайлагчдыг бэлтгэнэ”.

Хүндэтгэсэн

Ж.Мяндас, доктор (Ph.D)

“Их Засаг Кингс Скүүл” бүрэн дунд сургуулийн захирал

Түүхэн товчоон


Их Засаг Кингс бүрэн дунд сургууль нь сурагчдад чанартай боловсрол эзэмшүүлэх, тэдний авьяас чадвар, бүтээлч сэтгэлгээ, бие даан суралцах чадварыг хөгжүүлэх, зөв төлөвшилтэй, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэх зорилготой боловсролын байгууллага юм.

Бид сурагч бүрийн онцлог, хэрэгцээ, сонирхолд нийцсэн сургалтын орчныг бүрдүүлж, мэдлэг чадвараа бодит амьдралд хэрэгжүүлэх, багаар ажиллах, асуудлыг шийдвэрлэх, харилцааны соёл эзэмших чадварыг хөгжүүлэхэд анхааран ажилладаг.

Сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаандаа орчин үеийн боловсролын арга зүй, мэдээлэл, харилцаа холбооны технологийг нэвтрүүлж, сурагчдын сурлагын амжилт, хувь хүний хөгжил, ёс суртахуун, бие бялдрын хөгжилд цогцоор нь анхаардаг.

Их Засаг Кингс бүрэн дунд сургууль нь сурагч, багш, эцэг эхийн хамтын ажиллагаанд тулгуурлан хүүхэд бүрийн боломжийг нээж, ирээдүйд амжилттай суралцаж, нийгэмдээ хувь нэмэр оруулах мэдлэг боловсролтой, зөв хандлагатай иргэнийг бэлтгэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

ИХ ЗАСАГ КИНГС БҮРЭН ДУНД СУРГУУЬ

Онцлог давуу тал


Их Засаг Кингс бүрэн дунд сургууль нь сурагч бүрийн авьяас чадвар, хүсэл сонирхол, хувь хүний хөгжлийг дэмжиж, чанартай боловсрол, зөв төлөвшлийг хослуулсан сургалтын орчныг бүрдүүлэхийг зорьдог.

Манай сургуулийн онцлог, давуу талууд:

  • Чанартай сургалт: Сурагчдын мэдлэг, чадварыг хөгжүүлж, сурлагын амжилтыг ахиулахад чиглэсэн сургалтын үйл ажиллагаа.
  • Хувь хүний хөгжил: Бие даан сэтгэх, өөрийгөө илэрхийлэх, асуудлыг шийдвэрлэх чадварыг төлөвшүүлэх.
  • Зөв хүмүүжил, төлөвшил: Ёс суртахуун, хариуцлага, харилцааны соёл, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх.
  • Орчин үеийн боловсрол: Мэдээллийн технологи болон орчин үеийн сургалтын арга зүйг ашиглан суралцах боломжийг нэмэгдүүлэх.
  • Сурагч төвтэй сургалт: Сурагч бүрийн онцлог, хэрэгцээ, сонирхлыг харгалзан хөгжих боломжийг дэмжих.
  • Багш, эцэг эхийн хамтын ажиллагаа: Сурагчийн сурлага, хүмүүжил, хөгжлийг дэмжихэд гэр бүл, сургуулийн хамтын оролцоог эрхэмлэх.
  • Ирээдүйн бэлтгэл: Их, дээд сургуульд амжилттай суралцах, мэргэжлээ зөв сонгох, нийгэмд идэвхтэй оролцох суурь чадварыг эзэмшүүлэх.

Бид сурагч бүрийн боломжийг нээн хөгжүүлж, мэдлэг боловсролтой, зөв хандлагатай, ирээдүйдээ итгэлтэй иргэнийг төлөвшүүлэхийн төлөө ажиллана.

Хөтөлбөр

№Хөтөлбөрийн нэрМэргэжилЭЕШ 1, 2МэргэшилХугацаа

Багш нар


Сургуулийн мэдээлэл