CircleCircle
ALVIN TAWAY TAYAMORA

ALVIN TAWAY TAYAMORA

“ИХ ЗАСАГ КИНГС СКҮҮЛ” БҮРЭН ДУНД СУРГУУЛИЙН АНГЛИ ХЭЛНИЙ БАГШ

Alvin Taway Tayamora нь англи хэлний сургалт, заах арга зүй, сурагчдын хэлний мэдлэг, харилцааны чадварыг хөгжүүлэх чиглэлээр мэргэжлийн мэдлэг, дадлага туршлагатай багш юм.

Тэрээр 2003–2005 онд Catanduanes Institute of Technology Foundation-д зочид буудал, рестораны менежментийн чиглэлээр суралцаж, 2014–2018 онд Catanduanes Colleges-ийг дунд боловсролын багшийн бакалаврын зэрэгтэй төгссөн.

2022–2025 онд St. John de Brebeuf Integrated School-д багшаар ажиллаж, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах, сурагчдын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр туршлага хуримтлуулсан. 2025 оноос Их Засаг Их Сургуульд англи хэлний багшаар ажиллаж байна.

Тэрээр англи хэлний сургалтад сурагчдын ярих, сонсох, унших, бичих чадварыг цогцоор нь хөгжүүлэх, идэвхтэй оролцоонд суурилсан сургалтын арга барилыг хэрэгжүүлэх, англи хэлээр чөлөөтэй харилцах итгэл, ур чадварыг нэмэгдүүлэхэд анхааран ажилладаг.