CircleCircle
Г.НАСАНЖАРГАЛ

Г.НАСАНЖАРГАЛ

“ИХ ЗАСАГ КИНГС СКҮҮЛ” БҮРЭН ДУНД СУРГУУЛИЙН БАГА АНГИЙН БАГШ

Г.Насанжаргал нь боловсролын салбарт 30 гаруй жил ажилласан, бага боловсролын сургалт, заах арга зүй, монгол хэл, уран зохиолын чиглэлээр өргөн мэдлэг, дадлага туршлагатай, тэргүүлэх зэрэгтэй багш юм.

Тэрээр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Багшийн сургуулийг бага ангийн багш мэргэжлээр, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр тус тус төгссөн.

Боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллах хугацаандаа сурагчдын суурь мэдлэг, суралцах арга барил, хэл яриа, унших, бичих чадварыг хөгжүүлэх, сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэх чиглэлээр мэргэжлийн мэдлэг, туршлага хуримтлуулсан.

Түүний боловсролын салбарт оруулсан хувь нэмэр, олон жилийн хөдөлмөр зүтгэлийг үнэлэн Боловсрол, шинжлэх ухааны яамны “Жуух бичиг”, “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнажээ.