
“ИХ ЗАСАГ КИНГС СКҮҮЛ” БҮРЭН ДУНД СУРГУУЛИЙН ТҮҮХ, НИЙГМИЙН УХААНЫ БАГШ
А.Дөлгөөн нь боловсролын салбарт 10 гаруй жил ажилласан, түүх, нийгмийн ухааны сургалт, заах арга зүй, сурагчдын шүүмжлэлт сэтгэлгээ, нийгмийн мэдлэг, иргэний боловсролыг хөгжүүлэх чиглэлээр мэдлэг, дадлага туршлагатай багш юм.
Тэрээр Монгол Улсын Их Сургуулийг түүх, нийгмийн ухааны багш мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн бөгөөд боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн.
Багшлах хугацаандаа сурагчдад түүхэн үйл явдал, нийгмийн харилцаа, иргэний эрх, үүргийн талаарх мэдлэг, ойлголтыг төлөвшүүлэх, аливаа асуудалд дүн шинжилгээ хийх, бие даан дүгнэлт гаргах чадварыг хөгжүүлэх чиглэлээр мэргэжлийн туршлага хуримтлуулсан.
Тэрээр түүх, нийгмийн ухааны хичээлийг бодит амьдралын жишээ, түүхэн баримт, нийгмийн үзэгдэлтэй уялдуулан заах, сурагчдын идэвх оролцоо, бүтээлч болон шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэхэд анхааран ажилладаг.
Түүний багшлах ур чадвар, боловсролын салбарт оруулсан хувь нэмрийг үнэлэн Нийслэлийн Боловсролын газрын “Арга зүйч багш” цол тэмдгээр шагнажээ.