CircleCircle
Ж.МЯНДАС

Ж.МЯНДАС

“ИХ ЗАСАГ КИНГС СКҮҮЛ” БҮРЭН ДУНД СУРГУУЛИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

Ж.Мяндас нь боловсрол, соёл, урлагийн салбарт 35 жил ажилласан, удирдлага, сургалт, судалгааны чиглэлээр арвин мэдлэг, дадлага туршлагатай боловсролын салбарын удирдах ажилтан юм.

Тэрээр ОХУ-ын Москва хотын Хүмүүнлэгийн их сургууль (хуучнаар ЗСБНХУ-ын Комсомолын дээд сургууль)-ийг түүхийн багш, арга зүйч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Мөн Монгол Улсын Соёл урлагийн их сургуульд соёл, урлагийн удирдлагын магистр, соёл судлалын ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан.

Улсад нийт 35 жил ажилласнаас 7 жилийг дээд боловсролын байгууллага болон эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнд ажиллаж, олон жилийн турш удирдах албан тушаал хашсан туршлагатай.

Түүний боловсрол, соёлын салбарт оруулсан хувь нэмэр, хөдөлмөр бүтээлийг үнэлэн Монгол Улсын “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг, төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор тус тус шагнажээ.