
“ИХ ЗАСАГ КИНГС СКҮҮЛ” БҮРЭН ДУНД СУРГУУЛИЙН МАТЕМАТИК, МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН БАГШ
Э.Ганхуяг нь боловсролын салбарт 10 гаруй жил ажилласан, математик, мэдээлэл зүй, физикийн сургалт, заах арга зүй болон боловсролын удирдлагын чиглэлээр өргөн мэдлэг, дадлага туршлагатай багш юм.
Тэрээр Ховд Их Сургуулийн Байгалийн ухааны факультетийг математик, физикийн багш мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгсөж, улмаар Зохиомж дээд сургуульд боловсролын удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.
Боловсролын салбарт ажиллах хугацаандаа сурагчдын математик сэтгэлгээ, логик дүгнэлт хийх, асуудал шийдвэрлэх болон мэдээллийн технологийг үр дүнтэй ашиглах чадварыг хөгжүүлэх чиглэлээр мэргэжлийн мэдлэг, туршлага хуримтлуулсан.
Тэрээр математик, мэдээлэл зүйн хичээлийн онолын мэдлэгийг практик хэрэглээтэй уялдуулан заах, сурагчдын бүтээлч сэтгэлгээ, тооцоолох чадвар, мэдээллийн технологийн мэдлэгийг хөгжүүлэхэд анхааран ажилладаг.
Түүний багшлах ур чадвар, боловсролын салбарт оруулсан хувь нэмрийг үнэлэн Нийслэлийн Боловсролын газрын “Арга зүйч багш” цол тэмдгээр шагнажээ.