CircleCircle
З.ОТГОНСҮРЭН

З.ОТГОНСҮРЭН

“ИХ ЗАСАГ КИНГС СКҮҮЛ” БҮРЭН ДУНД СУРГУУЛИЙН БАГА АНГИЙН БАГШ

З.Отгонсүрэн нь боловсролын салбарт 20 гаруй жил ажилласан, бага боловсролын сургалт, арга зүй, хүүхдийн хөгжил, төлөвшлийн чиглэлээр арвин мэдлэг, дадлага туршлагатай, тэргүүлэх зэрэгтэй багш юм.

Тэрээр Багшийн коллежийг бага ангийн багш мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгсөж, улмаар Орхон их сургуульд боловсрол судлалын магистрын зэрэг хамгаалсан.

Боловсролын байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллах хугацаандаа бага ангийн сурагчдын нас, сэтгэхүйн онцлогт тохирсон сургалтын арга зүйг хэрэгжүүлэх, сурагчдын суралцах идэвх, бүтээлч сэтгэлгээ, бие даан суралцах чадварыг хөгжүүлэхэд анхааран ажиллаж ирсэн.

Түүний боловсролын салбарт оруулсан хувь нэмэр, олон жилийн хөдөлмөр зүтгэлийг үнэлэн Боловсрол, шинжлэх ухааны яамны “Жуух бичиг”, “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэг, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар тус тус шагнажээ.