
“ИХ ЗАСАГ КИНГС СКҮҮЛ” БҮРЭН ДУНД СУРГУУЛИЙН ФИЗИКИЙН БАГШ
Л.Болд нь мэргэжлийн салбарт 40 гаруй жил, үүнээс боловсролын салбарт 6 жил ажилласан, физик, математик болон радио электроникийн чиглэлээр өргөн мэдлэг, дадлага туршлагатай багш юм.
Тэрээр ЗХУ-ын Тбилисийн Их Сургуулийн Физикийн факультетийг радио электроникийн инженер мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Мөн “Цог” гадаад хэлний дээд сургуулийг англи хэлний орчуулагч мэргэжлээр дүүргэсэн.
Мэргэжлийн үйл ажиллагааныхаа хүрээнд нийслэл болон улсын хэмжээний математик, физикийн олимпиадад амжилттай оролцож, онолын мэдлэг, практик туршлагаа хөгжүүлсэн. Тэрээр физикийн шинжлэх ухааны онол, хэрэглээг сурагчдад ойлгомжтой, үр дүнтэй хүргэхэд анхааран ажилладаг.
Түүний олон жилийн хөдөлмөр зүтгэл, мэргэжлийн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлэн Монголын Залуучуудын Холбооны “Тэргүүний сэхээтэн залуу” алтан медаль, Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одон-гоор тус тус шагнажээ.