CircleCircle
Д.ОЮУНГЭРЭЛ

Д.ОЮУНГЭРЭЛ

“ИХ ЗАСАГ КИНГС СКҮҮЛ” БҮРЭН ДУНД СУРГУУЛИЙН ХИМИ, БИОЛОГИЙН БАГШ

Д.Оюунгэрэл нь боловсролын салбарт 20 гаруй жил ажилласан, хими, биологи, байгалийн шинжлэх ухааны сургалт, заах арга зүй болон боловсролын удирдлагын чиглэлээр өргөн мэдлэг, дадлага туршлагатай, арга зүйч зэрэгтэй багш юм.

Тэрээр Монгол Улсын Их Сургуулийг хими, байгалийн шинжлэлийн багш мэргэжлээр төгсөж, улмаар Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуульд боловсролын удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.

Боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллах хугацаандаа сурагчдын байгалийн шинжлэх ухааны мэдлэг, судалгаа шинжилгээ хийх чадвар, логик сэтгэлгээ, бүтээлч хандлагыг хөгжүүлэх чиглэлээр мэргэжлийн мэдлэг, туршлага хуримтлуулсан.

Тэрээр хими, биологийн хичээлийн онолын мэдлэгийг туршилт, ажиглалт болон бодит амьдралын хэрэглээтэй уялдуулан заах, сурагчдын шинжлэх ухаанч сэтгэлгээ, бие даан суралцах чадварыг хөгжүүлэхэд анхааран ажилладаг.

Түүний боловсролын салбарт оруулсан хувь нэмэр, олон жилийн хөдөлмөр зүтгэлийг үнэлэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны “Жуух бичиг”, “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнажээ.