
“ИХ ЗАСАГ КИНГС СКҮҮЛ” БҮРЭН ДУНД СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖЕР
Б.Азжаргал нь боловсролын салбарт 20 гаруй жил ажилласан, сургалтын үйл ажиллагаа, боловсролын удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр арвин мэдлэг, дадлага туршлагатай, тэргүүлэх зэрэгтэй боловсролын салбарын удирдах ажилтан юм.
Тэрээр Монгол Улсын Их Сургуулийн Газарзүй, геологийн факультетийг газарзүйч, бүс нутаг судлаач мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгсөж, улмаар боловсролын удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.
Боловсролын байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллах хугацаандаа сургалтын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх, сургалтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиглэлээр мэргэжлийн мэдлэг, туршлага хуримтлуулсан.
Түүний боловсролын салбарт оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг үнэлэн Боловсрол, шинжлэх ухааны яамны “Жуух бичиг”, “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэг, Монгол Улсын Засгийн газрын “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар тус тус шагнажээ.