
“ИХ ЗАСАГ КИНГС СКҮҮЛ” БҮРЭН ДУНД СУРГУУЛИЙН БАГА АНГИЙН БАГШ
И.Дуламсүрэн нь боловсролын салбарт 30 гаруй жил ажилласан, бага боловсролын сургалт, заах арга зүй, сурагчдын хөгжил, төлөвшлийн чиглэлээр арвин мэдлэг, дадлага туршлагатай, тэргүүлэх зэрэгтэй багш юм.
Тэрээр Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС)-д бага ангийн багш мэргэжил эзэмшсэн бөгөөд олон жилийн турш бага боловсролын салбарт үр бүтээлтэй ажиллаж ирсэн.
Мэргэжлийн ур чадвар, заах арга зүй, сургалтын үйл ажиллагааны амжилтаараа дүүрэг, нийслэлийн хэмжээний багш нарын ур чадварын уралдаанд тэргүүлж, дүүрэг, нийслэлийн ур чадварын аварга багш болсон туршлагатай.
Тэрээр сурагчдын нас, сэтгэхүйн онцлогт нийцсэн сургалтын арга зүйг хэрэгжүүлэх, хүүхэд бүрийн авьяас чадвар, бүтээлч сэтгэлгээ, бие даан суралцах дадлыг хөгжүүлэхэд анхааран ажилладаг.
Түүний боловсролын салбарт оруулсан хувь нэмэр, олон жилийн хөдөлмөр зүтгэл, мэргэжлийн ур чадварыг үнэлэн Боловсрол, шинжлэх ухааны яамны “Жуух бичиг”, “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнажээ.