
“ИХ ЗАСАГ КИНГС СКҮҮЛ” БҮРЭН ДУНД СУРГУУЛИЙН МОНГОЛ ХЭЛ, БИЧИГ, УРАН ЗОХИОЛЫН БАГШ
Б.Оюунбилэг нь монгол хэл, бичиг, уран зохиолын сургалт, заах арга зүй, сурагчдын хэл яриа, унших, бичих болон бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх чиглэлээр мэргэжлийн мэдлэг, дадлага туршлагатай багш юм.
Тэрээр Их Монгол дээд сургуулийг монгол хэл, бичиг, уран зохиолын багш мэргэжлээр төгссөн бөгөөд боловсролын салбарт зургаа дахь жилдээ ажиллаж байна.
Багшлах хугацаандаа сурагчдын эх хэлний мэдлэг, зөв бичих дүрмийн хэрэглээ, уншиж ойлгох, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх чадварыг хөгжүүлэх чиглэлээр мэргэжлийн туршлага хуримтлуулж байна.
Тэрээр монгол хэл, бичиг, уран зохиолын хичээлээр дамжуулан сурагчдад үндэсний хэл, соёл, утга зохиолын өв уламжлалын үнэ цэнийг таниулах, уран зохиолын бүтээлийг ойлгон унших, задлан шинжлэх, бие даан сэтгэх, үзэл бодлоо зөв илэрхийлэх чадварыг төлөвшүүлэхэд анхааран ажилладаг.