Энэ жил Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, Их Засаг хуулийн 820 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Монгол бахархлын өдрийг угтан Их Засаг их сургуулийн хамт олон өнөөдөр Их эзэн Чингис хааныхаа хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Арга хэмжээнд тус сургуулийн нийт багш, ажилтан, оюутнууд үндэсний дээл хувцсаараа гоён оролцож, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлэн, Монголын түүх, өв соёл, үндэсний үнэт зүйл, уламжлалаа эрхэмлэн дээдэлж буйгаа илэрхийллээ.
Монгол өв соёл мөнхөд оршиж, Монгол бахархал үеийн үед дэлгэрэх болтугай!