Blog
ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААНЫ ОЮУТНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН-2026 АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2016 оноос уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн Үндэсний шагайн харвааны оюутны улсын аварга шалгаруулах тэмцээн-2026-ыг энэ жил үндэсний түүх, соёлын тэргүүлэх их сургууль болох Их Засаг олон улсын их сургууль Монголын Үндэсний шагайн холбоотой хамтран амжилттай зохион байгууллаа.

Тус тэмцээнд 10 гаруй их, дээд сургуулийн баг тамирчид оролцож, үндэсний өв соёл, уламжлалт спортоо сурталчлан таниулахын зэрэгцээ ур чадвар, цэц мэргэнээ сорин өрсөлдсөн юм.

Тэмцээний дүнгээр Их Засаг олон улсын их сургуулийн Ө.Бүрэнбаатар ахлагчтай баг дэд байр эзэлж, мөнгөн медалийн эзэд боллоо.

Их Засаг олон улсын их сургуулийн баг тамирчид тус тэмцээнд сүүлийн гурван жил дараалан финалд шалгарч, 2024, 2025 онд тэргүүн байр, 2026 онд дэд байр эзэлсэн бахдам амжилтыг үзүүлээд байна.

Үндэсний өв соёл, уламжлалт спортоо өвлөн уламжлуулж, хөгжүүлэн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж яваа нийт оюутан, баг тамирчдадаа халуун баяр хүргэе!

Цаашдын сурлага, спортын үйлсэд нь өндөр амжилт хүсье!

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail