Их Засаг их сургуулийн Ровер Скаутын бүлгэм шинэ гишүүдээ элсүүлэх нээлттэй өдөрлөгийг 2026 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулах гэж байна.
Тус бүлгэм нь оюутан залуусыг нийгмийн сайн сайхны төлөө идэвхтэй оролцох, хувь хүний хөгжил, манлайлал, багаар ажиллах ур чадвараа дээшлүүлэх, сайн дурын үйл ажиллагаанд нэгдэх боломжийг бүрдүүлэх зорилготой юм.
Ровер Скаутын бүлгэмд нэгдсэнээр оюутнууд нийгэмд тустай сайн үйлс бүтээх, өөрийгөө хөгжүүлэх, бусдад туслах, олон шинэ найз нөхөдтэй болох, байгальд түшиглэсэн сонирхолтой адал явдал, аялал, үйл ажиллагаанд оролцох зэрэг өргөн боломжийг эдлэх юм. Мөн дэлхийн скаутын хөдөлгөөний нэг хэсэг болж, олон улсын сайн дурын үйл ажиллагааны үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх боломжтой.
Шинэ гишүүн элсүүлэх нээлттэй өдөрлөг 2026 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 16:20 цагт Их Засаг их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Эрдмийн зааланд болно.
Нийгэмд эерэг өөрчлөлт авчрах, өөрийгөө хөгжүүлэх, эрч хүчтэй, бүтээлч залуусын эгнээнд нэгдэх хүсэлтэй нийт оюутан залуусыг тус өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.
ИХ ЗАСАГ РОВЕР СКАУТЫН БҮЛГЭМ