Орон судлаач, орчуулагч мэргэжил нь дэлхийн улс орнуудын нийгэм, соёл, улс төр, эдийн засаг, түүхийг судлах, Англи, Хятад, Солонгос, Япон хэлээр мэргэжлийн түвшинд орчуулах чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд чиглэгддэг.
🎓 СУРАЛЦАХ ХУГАЦААНД ЭЗЭМШИХ УР ЧАДВАРУУД
- Дэлхийн улс орнуудын түүх, соёл, нийгэм, улс төрийн онцлогийг харьцуулан судлах
- Олон улсын харилцаа, эдийн засаг, дипломат ажиллагааг практикт хослуулан судлах
- Судалгаа хийх арга зүй, аналитик чадвар эзэмших
- Гадаад хэлийг мэргэжлийн ур чадвартай хослуулан хэрэглэх, орчуулга хийх / Англи, Хятад, Солонгос, Япон хэл судлах/
- Харилцааны өндөр ур чадвартай дипломатч болох
🌐 АЖЛЫН БАЙРНЫ БОЛОМЖУУД
- Орон судлаач, олон улсын харилцааны зөвлөх
- Мэргэжлийн орчуулагч (Англи, Хятад, Солонгос,Хятад)
- Төвийн болон хилийн чанад дахь байгууллагад улсаа төлөөлөх мэргэжилтэнээр ажиллах
- Судлаач, багш
✅ ЯАГААД ЭНЭ МЭРГЭЖЛИЙГ СОНГОХ ВЭ?
- Олон улсын харилцааны гүнзгий ойлголттой болох
- Дэлхийн улс орнуудын соёл, түүх, улс төрийн мэдлэгтэй болох
- Гадаад хэлний өндөр түвшний мэргэжлийн ур чадвартай болох
- Мэргэжлийн болон дагалдах чиглэлээр орчуулга хийх чадварт суралцах
- Төвийн болон хилийн чанад дахь байгууллагад улсаа төлөөлөх мэргэжилтэнээр ажиллах