Blog
ИЗИС ЧСОУХС-ийн Гадаад хэлний тэнхимийн “Хан-гиль үсгийн баяр” амжилттай болов

Зохион байгуулсан: Солонгос хэлний багш, оюутнууд
Хамрах хүрээ: 2+2 хөтөлбөрийн 131-р бүлгийн оюутнууд
Хугацаа: 2025 оны 10-р сарын 30

ИЗИС Чингис Соосэ Олон Улсын Хамтын Сургуулийн Гадаад хэлний тэнхимээс “Хан-гиль үсгийн баяр” арга хэмжээг 2025 оны 10-р сарын 30-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаа нь Солонгосын үсгийн (Хан-гиль) үүсэл, түүхийг танилцуулах, оюутнуудын хэлний мэдлэгийг гүнзгийрүүлэх, Солонгосын соёлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хэл сурах сонирхлыг өрнүүлэх зорилготой байв.

Арга хэмжээний хүрээнд багш, оюутнууд хамтран сонирхолтой хичээл, танилцуулга, хэлний тоглоом, асуулт хариултын тэмцээн зохион байгуулж, оролцогч оюутнууд идэвхтэй оролцсон юм.

Энэхүү “Хан-гиль үсгийн баяр” нь оюутнуудын хэл сурах урам зоригийг нэмэгдүүлж, Солонгосын соёл, бичгийн өвийг илүү гүнзгий ойлгоход чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail