Blog
📚 “НОМ УНШИХ ӨДӨРЛӨГ” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Их Засаг их сургууль-ийн ректорын 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 1/16 тоот тушаалыг үндэслэн оюутан суралцагсдад хүртээмжтэй, чанартай, хэрэгцээнд нийцсэн боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэх, боловсролын цар хүрээг өргөтгөх зорилгоор “Цогц боловсрол, өв тэгш хүмүүжил олгох” хөтөлбөрийг баталсан билээ.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд заавал унших 100 номоос оюутнуудад уншуулж, түүх соёлын мэдлэгийг дээшлүүлэх, хувь хүний хөгжил, ой тогтоолт, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, дэлхийн болон Монголын сонгодог бүтээлүүдтэй танилцуулах, мөн асуудлыг шинжлэх ухаанчаар шийдвэрлэх арга барилд суралцуулах зорилготой “Ном унших өдөрлөг” арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээнд Чингис Соосэ кампусын “Өв соёл”, “Дипломат”, “Номын хүрдэн” оюутны клубуудын гишүүд идэвхтэй оролцов.

Оюутнууд:

  • 📖 Түүх, хувь хүний хөгжил, уран зохиол гэсэн 3 чиглэлээр
  • “Судрын чуулган”, “Цойлогсод”, “Өвгөн, тэнгис хоёр” номуудыг уншиж
  • Илтгэл хэлэлцүүлэг өрнүүлэн
  • Ханын сонин гаргаж
  • Асуулт хариултын тэмцээн зохион байгуулж
  • Багийн ахлагч болон хөгжөөн дэмжигчдийн дунд сонирхолтой тэмцээн өрнүүллээ

Энэхүү өдөрлөг нь оюутнуудын мэдлэгийн хүрээг тэлэх, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, ном унших дадлыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail