Их Монгол Улс байгуулагдаж, Их Засаг хууль батлагдсаны түүхт 820 жилийн ойг тохиолдуулан “Дэлхийг төвшитгөсөн Их Засаг хууль” олон улсын эрдэм шинжилгээний хурал Чингис Хааны нэрэмжит Их Засаг их сургууль болон Хархорум хотын Зөвлөлийн хамтын зохион байгуулалтаар болж байна.
Тус хурал нь Их Засаг хуулийн түүхэн ач холбогдол, төрт ёс, эрх зүйн уламжлал, дэлхийн соёл иргэншилд оруулсан хувь нэмрийг шинжлэх ухааны үүднээс судлан хэлэлцэх, олон улсын эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.
Хуралд Монгол Улсын нэрт эрдэмтэн, академич, судлаач, төр нийгмийн зүтгэлтнүүд оролцож, дараах илтгэлүүдийг хэлэлцүүлж байна. Үүнд:
Мөн ОХУ, Бүгд Найрамдах Казахстан Улс, БНХАУ, Бүгд Найрамдах Киргиз Улсаас хүрэлцэн ирсэн эрдэмтэн, судлаачид оролцож, өөрсдийн судалгааны үр дүн, эрдэм шинжилгээний бүтээл, шинэлэг үзэл баримтлалаа танилцуулан, санал солилцож байна.
Хурлын үдээс өмнөх хуралдаан нэгдсэн хуралдаанаар эхэлсэн бол үдээс хойших хөтөлбөр салбар хуралдаануудаар үргэлжилнэ.
Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал нь Их Засаг хуулийн өв, уламжлалыг дэлхийн эрдэм шинжилгээний түвшинд сурталчлан таниулах, Монголын төрт ёс, эрх зүйн сэтгэлгээний үнэт өвийг олон улсын судалгааны эргэлтэд оруулахад чухал ач холбогдолтой үйл явдал болж байна.
#ИхЗасагИхСургууль #ИхЗасагХууль #ОлонУлсынЭрдэмШинжилгээнийХурал #ЧингисХаан #Хархорум #820Жил #IkhZasagUniversity