Их Засаг хууль батлагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “ИХ ЗАСАГ-ОРЧИН ҮЕ” олон улсын оюутны эрдэм шинжилгээний хурлын Эрх зүйн салбар хурал амжилттай зохион байгуулагдлаа.
Эрх зүйн салбар хурлын эхний шатанд 50 орчим судлаач оюутны эрдэм шинжилгээний илтгэл ирснээс 14 илтгэл хоёрдугаар шатанд шалгарч, судалгааны ажлаа хэлэлцүүлэн, эрдэм шинжилгээний бүтээлээ шүүгчдийн бүрэлдэхүүнээр дүгнүүллээ.
Тус салбар хурлын шилдгүүдээр:
🥇 Тэргүүн байр: 408-р бүлгийн Ц.Цэрэнбат
🥈 Дэд байр: 311-р бүлгийн Э.Анужин
🥉 Гутгаар байр: 209-р бүлгийн Г.Цогбаясгалан нар шалгарлаа.
Эрдэм шинжилгээний хурлын шүүгчээр доктор (Ph.D), дэд профессор Г.Наранбаатар, доктор (Ph.D), дэд профессор Л.Нарантуяа, доктор (Ph.D), профессор З.Цэрэнбат, Эрх зүйн хөтөлбөрийн удирдагч Г.Эрдэнэбилэг нар ажиллалаа.
Эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцож, шилдгээр шалгарсан оюутнууд болон тэдний удирдсан багш нарт баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе!