Blog
📢 ИХ ЗАСАГ ИХ СУРГУУЛЬ УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Их Засаг Анагаах ухааны сургууль нь Эрүүл мэндийн яамны харьяа Улсын Нэгдүгээр төв эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа. 🤝

Энэхүү гэрээний хүрээнд оюутан залуус эмнэл зүйн дадлага хийх бааз, түшиц эмнэлэгтэй болж, онолын мэдлэгээ бодит орчинд бататгах боломж бүрдэж байна. 🏥

Мөн эрдэмтэн, клиницист багш, судлаачид хамтран эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хэрэгжүүлж, туршлага солилцох, салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах нөхцөл бүрдэж буйгаараа онцлог юм.

✨ Энэхүү хамтын ажиллагаа нь сургалт, эмнэлзүй, судалгааг уялдуулсан цогц хөгжлийг дэмжих, чадварлаг эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэхэд чухал ач холбогдолтой юм.

Image