Улаанбаатар хот.
Их Засаг Их Сургууль болон Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүрээнд харилцан ойлголцлын гэрээнд гарын үсэг зурлаа.
Гэрээнд Э.Анхбаяр (Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий захирал), Д.Цогт-Очир (Эрдэм шинжилгээ, инновац хөгжлийн бодлого хариуцсан дэд захирал), Б.Цацралт-Од (Их Засаг Их сургуулийн Анагаах Ухааны Сургуулийн захирал, доктор /Ph.D/, профессор), Х.Лутчимэг (Хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын албаны дарга, доктор /Ph.D/, дэд профессор) нар гарын үсэг зурсан байна.
Тус гэрээний хүрээнд талууд дараах чиглэлүүдээр хамтран ажиллахаар тохиролцжээ. Үүнд:
Мөн талууд цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ боломжуудыг нээх чиглэлээр санал солилцсон байна.
Энэхүү хамтын ажиллагаа нь анагаах ухааны боловсрол, эмнэлгийн үйлчилгээний уялдаа холбоог сайжруулах, оюутнуудыг бодит орчинд сургах нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.