Их Засаг Их Сургуулийн Хүний их эмч, Шүдний их эмч, Сувилахуйн хөтөлбөрийн оюутнууд болон багш нар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Шилийн хотын Ажил мэргэжлийн дээд сургуульд мэргэжил дээшлүүлэх сургалт, дадлагад хамрагдахаар замдаа гарлаа.
Тус сургалт нь оюутан, багш нарт олон улсын түвшний мэдлэг, ур чадвар эзэмших, мэргэжлийн туршлага солилцох, орчин үеийн анагаах ухааны хөгжлийн чиг хандлагатай танилцах боломжийг олгож байгаа юм.
Их Засаг Их Сургууль нь олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, оюутнууддаа гадаад сургалт, дадлага, туршлага судлах боломжийг тогтмол бүрдүүлж ажилладаг билээ.
Сургалт, дадлагад хамрагдахаар явж буй нийт оюутан, багш нартаа амжилт бүтээлээр дүүрэн, үр өгөөжтэй аялал хүсэн ерөөе.
✨ Аян замдаа өлзийтэй сайхан яваад ирээрэй!