Blog
Их Засаг Анагаах ухааны сургуульд “Анагаах ухааны боловсрол судлал” сэдвээр сургалт, мэргэжлийн зөвлөлгөө зохион байгуулагдлаа

Их Засаг Анагаах ухааны сургуулийн урилгаар АШУҮИС-ийн зөвлөх профессор, Монгол Улсын гавьяат багш, Монголын Анагаах Ухааны Академийн гишүүн, доктор Н.Сүмбэрзул хүрэлцэн ирж, “Анагаах ухааны боловсрол судлал” сэдвээр багш нарт сургалт, мэргэжлийн зөвлөлгөө зохион байгууллаа.

Сургалтын үеэр багш нар “Анагаах ухаан” хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаа, мөн өөрсдийн ахиц дэвшлийн тайлантай холбоотой асуулт, санал бодлоо идэвхтэй хуваалцаж, харилцан хэлэлцүүлэг өрнүүлэн мэдлэг, туршлагаа баяжуулсан үр өгөөжтэй уулзалт боллоо.

Энэхүү арга хэмжээ нь багш нарын мэргэжлийн хөгжил, сургалт судалгааны ажлын чанарыг сайжруулахад чухал хувь нэмэр оруулсан бөгөөд үнэтэй зөвлөгөө, туршлага хуваалцсан эрхэм профессор Н.Сүмбэрзул танд Их Засаг Анагаах ухааны сургуулийн хамт олон гүн талархал илэрхийлж байна.

Их Засаг Анагаах ухааны сургууль 🏥

Image