Blog
Их Засаг Анагаах Ухааны Сургуулийн “Анагаах ухаан” хөтөлбөрт БМИҮЗ-ийн шинжээчдийн баг ажиллаж байна

Чингис хааны нэрэмжит Их Засаг Их Сургууль-ийн Анагаах Ухааны Сургуулийн “Анагаах ухаан” хөтөлбөрт Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл (БМИҮЗ)-ийн мэргэжлийн шинжээчдийн баг ажиллаж байна.

Тус шинжээчдийн баг нь хөтөлбөрийн чанар, хэрэгжилт, сургалтын орчин, багшлах боловсон хүчин, сургалтын төлөвлөгөө, оюутны хөгжлийг дэмжих үйл ажиллагаа зэрэг үндсэн чиглэлүүдэд хөндлөнгийн үнэлгээ хийж, хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Үнэлгээний хүрээнд сургалтын үйл ажиллагаатай холбоотой баримт бичигтэй танилцахын зэрэгцээ сургуулийн удирдлага, багш, оюутнууд болон төгсөгчидтэй уулзалт зохион байгуулж, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг бодит нөхцөл байдалд тулгуурлан дүгнэж байна.

“Анагаах ухаан” хөтөлбөрийг магадлан итгэмжлэх үйл явц нь сургалтын чанарыг тасралтгүй сайжруулах, олон улсын жишигт нийцүүлэх, төгсөгчдийн мэргэжлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чанартай бэлтгэхэд чухал ач холбогдолтой юм.

Их Засаг Их Сургууль нь боловсролын чанарын баталгаажуулалтыг эрхэмлэн, сургалтын хөтөлбөрүүдээ үндэсний болон олон улсын шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх зорилгын хүрээнд энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байна.

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail